Гадаад

Хятадын иргэн Хойд Солонгос руу зэвсэг нийлүүлсэн хэргээр 8 жилийн хорих ял авчээ

Хятадын иргэнд Хойд Солонгос руу галт зэвсэг болон цэргийн зориулалттай эд зүйлсийг хууль бусаар нийлүүлсэн хэргээр 8 жилийн хорих ял оноосон талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.

42 настай Шенхуа Вэн нь Калифорни мужаас галт зэвсэг болон энэ төрлийн бараа нийлүүлснийхээ хариуд Хойд Солонгосын албан тушаалтнуудаас 2 сая орчим ам.доллар хүлээн авсан хэмээн тус яамны мэдэгдэлд онцлон дурдав.

Вэн нь Калифорни мжуийн Онтарио хотод оршин суудаг байсан бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас эхлэн цагдан хоригдож, энэ оны 6-р сард Олон Улсын Аюулгүй байдлын Эдийн засгийн тухай хуулийг зөрчсөнөө болон гадаад улсын хууль бус тагнуулын ажилтан гэдгээ хүлээжээ. Түүний үйлдсэн уг хэрэг нь Хойд Солонгос хэрхэн олон улсын хоригоос гадуур зэвсгийн наймаа хийж ирснийг тод томруун харуулж буй юм.

Эх сурвалж: ВВС

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button