Нийгэм мэдээ

Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 27,429 иргэн гарын үсэг зураад байна

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" хэмээв.

Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.

Одоогоор энэ өргөдөлд 27,429 иргэн гарын үсгээ зураад байгаа бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Энд дарж саналаа өгнө үү.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин зочин
Зочин зочин
8 сар 20, 2025 16:09

Ардын намынханий бас нэг атгаг, з�##�ьтай санаа! Сан�##�ыг заав�##� зуу мянга хүргэж байж хэлэлцэнэ гэж! Хэрвээ зуу мянга хүрэхгүй бол үл хөдлөхийн татвараа авсаар л байна! Ардын намынхан хэзээ нэг үхэж д�##�д орцгоож ард бидний нуруу тэнийх юм болдоо?

Холбоотой мэдээ

Back to top button