Энэ долоо хоногийг дуустал санал авч, тэгш, сондгойгоор зорчих эсэхийг шийднэ

Наймдугаар сарын 25-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна гэж мэдэгдэн ч захирамж нь гараагүй, ТЦА дээр мэдээлэл ирээгүй байгаа юм.
Харин нийслэлээс энэ агуулгаар иргэдээс санал авч эхэлжээ.
Саналыг өнөөдрөөс авч эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэа юм байна.
Зун дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор огцом түгжирч, зам дээр тэг зогсолт үүсэх эрсдэл бий болдог тул ийнхүү ажлын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар зорчих нь зөв эсэх саналаа ЭНД ДАРЖ өгөх боломжтой.
Ийнхүү энэ долоо хоногийг дуустал саналыг авч, нэгтгээд ирэх долоо хоногийн эхээр шийдвэрийг нэгдсэн байдлаар гаргах юм байна.
Одоогийн байдлаар буюу наймдугаар сарын 21-ний пүрэв гарагийн 08.30 цагийн байдлаар 230 хүн нэвтэрч, саналаа өгөөд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.