НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЭК: Б.Хөхөө, ОХУ-ын Андрей.В.О нар санаатайгаар худал мэдээлэл тараасанд харамсаж байна

ОХУ-ын иргэн цөмийн физикч Андрей гэх иргэн Монгол Улсын ураны орд газрын бүс нутгуудаар явж, цацрагийн хэмжилт хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, олны шүүмжлэлд өртөөд буй. Мөн нутгийн иргэд тухайн хэмжилтэд итгэж айж, сандрах нөхцөл үүсээд буй.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Цөмийн энергийн комиссоос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө ОХУ-ын иргэн, цөмийн физикч гэх Андрей Вячеславович Ожраровский нар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны орд газрын бүс нутагт цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөл, айдаст автуулж байгаад харамсаж байна.

Цацрагийн хэмжилт хийхдээ ашиглаж буй ионжуулагч цацраг хэмжих хэрэгслүүдийг Хэмжил зүйн тухай хуулийн 10.1-т заасны дагуу ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулсан байх шаардлагатай, мөн хуульд зааснаар баталгаажуулаагүй хэмжих хэрэгсэл ашиглахыг хориглодог. ОХУ-ын иргэн Андрей.В.О нь цацрагийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулсан эсэх нь тодорхойгүй хэмжих хэрэгслийг ашиглан цацрагийн хэмжилт хийж олон нийтэд баталгаагүй мэдээлэл түгээж буй нь хариуцлагагүй үйлдэл юм.

Ураны орд газар (Дулаан-Уул, Зөөгч-овоо, Мардайн орд) нь геологийн тогтоц, хүдэржүүлэлтийн онцлогоос хамаарч газрын гадарга орчимд ураны агуулга материалаас үүдэлтэй тунгийн чадлын дэвсгэр түвшин харьцангуй өндөр байгаа нь өмнө хийгдсэн геологийн суурь судалгааны тайлан, хяналт шалгалтын үед хийгдсэн хэмжилтээр тус тус тодорхойлогдсон байдаг.

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үед Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу цацрагийн болон байгаль орчны хяналт шалгалт тогтмол хийгдэж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал
8 сар 21, 2025 11:26

Цөмийн энергийн комисс ийм үхээнц мэдэгдэл хийж байдаг нь юу ч билээ,луйварчны дүрээр явж байгаа тусгай �##�баных байж болох сэжигтэй этгээдийг бүр цөмийн физикч гэж өргөмжлөөд! Ажлаа хийл дээ

зочин
зочин
8 сар 21, 2025 11:29

нэг орос ямар ч зөвшөөрөлгүй монгол улсад орж ирээд багаж ашиглаад хэмжилт хийгээд мэдээлэл хийж болдог юмуу ер нь монгол улс хязгаар гэж баймаар юмаа

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
8 сар 21, 2025 11:41

Монгол улсад Монгол улсын цөмийн энергийн комисс гэж байдаг юм уу?
ОХУ ын иргэн цөмийн физикч Андрeй В.О болон 《Эвийн хүч эх нутгийн төлөө》
ТББ -гын тэргүүн Б.Хөхөө нарын хийсэн хэмжилтийг худлаа гэдгийг нь газар дээр нь очиж бат�##�гаажуулаагүй байж ..бас их олон юм хуцах санаатай..
Та нар дулааны цахилгаан станцаа дэлбээлчихээд..засаж чадахгүй энэ тэр байж цөмийн энергийн түүхий эд уран олзворлохыг зөвшөөрөөд Франц улсад очиж уран олзворлох гэрээ хийсэн.
Та нар болон уран олзворлох гэрээ хийсэн У.Хүрэлсүх Н.Учр�##� Ц.Туваан Б.Жавхлан Одонтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Зочин
Зочин
8 сар 21, 2025 11:53

За болилдоо та нар эх орон ард иргэдээсээ ич

Back to top button