Нийгэм мэдээ
Узбекистанчууд Монголоос 100 мянган хонь, ямааг амьдаар нь худалдан авна

Узбекистанчууд Монголоос 100 мянган толгой хонь, ямааг амьдаар худалдан авах тохиролцоо хийсэн байна. ХААХҮЯ-наас мэдээлснээр эхний ээлж болох 15 мянган толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болжээ.
Сүүлийн жилүүдэд Монголоос импортолсон мах Узбекистаны иргэдийн таашаалд ихээхэн нийцэж байгаа. Тус улс жимсээ, манайх махаа харилцан худалддаг худалдааны "зам" хоёр орны дунд бий болоод буй.
Манай тал Узбекистанд махны экспортын хураамждаа хөнгөлөлт үзүүлэхээр ч болсон юм.
Цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд Монголын махны бизнес эрхлэгчдийг Узбекистанд ажиллах, салбараа нээх боломжоор хангахад бэлэн гэдгийг илэрхийлээд байгаа.
Манай улсаас экспортлох дараагийн бүтээгдэхүүн бол ноос ноолуур юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.