БНСУ руу зорчиж буй монголчууд онгоцонд электрон тамхи татах зөрчил хамгийн их гаргадаг байна

Монгол Улсаас БНСУ руу зорчиж буй монголчууд нислэгийн үеэр зөрчил гаргаж байцаагддаг шалтгааны дийлэнх нь "онгоцонд электрон тамхи татсан" зөрчил байдаг талаар Инчеон олон улсын нисэх буудлын дэргэдэх цагдаагийн газар орчуулагчаар ажилладаг иргэн бичжээ.
Түүний хувьд байцаалт өгч буй монголчуудад орчуулга хийхэд дийлэнх нь “Мэдээгүйгээс болж онгоцонд электрон тамхи татсан” хэмээдэг байна.
Агаарын хөлөгт энгийн тамхинаас гадна бүх төрлийн электрон тамхи хориотой. Үүнийг онгоц хөөрөхийн өмнө тодорхой анхааруулдаг. Мөн онгоцны нойл болон бүх хэсгүүдэд өндөр зэрэглэлийн утаа мэдрэгчүүд байдаг жаахан утааг ч шууд мэдрэн галын дохиолол дуугарч онгоцны үйлчлэгчид энэ тохиолдолд шууд агаараас цаг алдалгүй цагдаагийн газарт дуудлага өгөх үүрэг авсан байдаг аж.
Улмаар зөрчил гаргасан этгээдийг этгээдийг онгоц газардмагц цагдаа нар тосож аваад мэдүүлэг авдаг. Онгоцонд тамхи татаж утаа гаргах нь гал гарах цаашлаад онгоц дэлбэрэх эрсдэл үүсгэх ноцтой зөрчилд ордог тул цагдаа мэдүүлэг авсаны дараа зөрчлийн хэргийг прокурор руу шилждэг байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.