УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон тус нэгдлийн ТУЗ-ийн төлөөлөл 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.

Уулзалтын эхэнд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг сонсож, Засгийн газрын 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор төслийн явцтай танилцлаа.

Тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилд татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтээ бүрэн биелүүлжээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг нээлттэй, ил тод болгох замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, гадаад валютын нөөц бүрдүүлэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласнаар эдгээр эерэг үзүүлэлт гарсан байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөн үйл ажиллагаа сайжирсныг дурдаад, цаашид ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх, нойтон баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг сайжруулах, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, худалдан авалтыг илүү ил тод болгох зэрэг үүрэг даалгавар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2025 15:29

Hayagdal tumur ni belen yumuu 2 dahin nemegduulehed, tognii hureltsee bii yu, tognii une ussug medej baidag baigaa daa, busad gan tumur hailuuldag uildveruidees iluu uneer hayagdal tumur zah zeel deerees avch chadahuu, ashigtai ajillaj chadahuu, hudaldah armatur ni zah zeeld erelttei golchtoi armatur munuu geed olon l asuudal baigaa daa. Bayajm#l bolon tuuhii huder zarahgui geed huraaj avsan uildvert yu ch uurchlugdsungui. Hunii hiisen TEZUg heden talaas ni huulj baahan yavsan gesen. Unend guitsegdlee dee. Ta hediin ued bol mongol uls gangiin uildvertei bolohgui. Bolloo gehed hyatadiin avarga tom huchin chadaltai hyamd uildverledeg hailuulah zuuhnaas hyamd gan uildverlej armatur hiij chadahgui baihaa

Холбоотой мэдээ

Back to top button