Нийгэм мэдээ

"Ард" кино театрын сууринд 25 давхар барилга баривал ойролцоох орон сууцнууд нурна гэлээ

Удаан хугацаанд царцсан “Ард” кино театрын барилгыг хөдөлгөхөөр гэнэтхэн хашаалсан явдал олны анхаарлыг татаад буй.

Тус газар 25 давхар барилга барихаар төлөвлөж, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэнг нь ч хамтад нь хашсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн.

Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын захирамжаар, цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгийг нийтийн эзэмшилд авсан юм.

Нөгөө талаас “Ард” кино театрын барилгыг буулгаж, 25 давхар объект барих нь хэд хэдэн эрсдэлийг ч дагуулах аж.

Нэгдүгээрт, мэдээж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Нэгэнт одоогийн байдлаар маш их ачаалал, түгжрэлтэй, хөл гишгэх зайгүй машин шигдэг гэдгийг Чингэлтэй дүүргийн 1-р хорооны оршин суугч хэлж байгаа юм.

Хоёрдугаарт, барилгыг бусад барилгаас 25 метрын зайд барих стандарт бий аж. Харин “Ард” кинотеатрын барилга нь урд, хойд, зүүн гээд ойролцоох барилгуудаас хамгийн холдоо 18 метр орчмын зайд байрших тул стандарт зөрчинө.

Гуравдугаарт, ойролцоох 8, 9, 22, 23-р байр нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцаар бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах эрсдэлтэй. Харин энд томоохон барилгын ажил явуулбал хөрсний нуралт үүсэж, дээрх барилгууд нурна гэдгийг албаны хүмүүс хэлжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Цэеэрэгзэн нарын хүмүүс, тухайн байршилд очиж ажиллах үеэрээ мэдээлсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2025 13:24

Төлбөртэй зогсоол ногоон байгууламж барь

Бодит байдал
Бодит байдал
8 сар 22, 2025 14:22

Унгахад түмэн ш�##�таг гээч юм болж байна уу? Хажууд нь барилга барихад орчны байрууд нурлаа юу,жаахан шинжлэх ухаанч байл даа.Тэр төлөөлөгч Цээрэгзэн гуай та нийслэлийн хур�##�д биш,харин ахлах ангид эчнээ сурмаар хүн байна.Мэдлэгээ дээшлүүл,ийм юм ярихаасаа ичээч.

Холбоотой мэдээ

Back to top button