Нийгэм мэдээ

Өчигдөр 2023 оны үерийнхээс 10 мм-ээр их хур тунадас оржээ

2023 оны долдугаар сард 3-4-ний өдөр их хэмжээний бороо орж, Улаанбаатар хотод үер буусан. Сэлбэ голын далан хальж, S'Outlets дэлгүүр орчимд өндөр эрсдэл үүссэн. Мөн уулын үер болж, гэр хорооллын айлууд усанд автан, бага насны хүүхэд эндэж амь эрсдэх тохиолдол ч гарсан.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд S'Outlets дэлгүүрийг нураач, чөлөөлсөн байдаг.

Ойрын жилүүдээс хамгийн томд тооцогдох энэ үерээр 28.4 мм хур тунадас орсон гэж мэдээлж байжээ.

Харин өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр орсон борооны хэмжээг 38 мм хүрсэн хэмээн тэмдэглэсэн байна.

Үүнээс харахад 2023 оны үерийн борооноос 10 мм-ээр их хур тунадас орсон ч аюул, эрсдэл багатай өнгөрчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа мэдээлэл бна. 1967 оны үерээр 320мм тунадас, 1982 оны үерээр 140мм, 2023 онд 310мм тунадас орсон гэж бсан.

Зочин
Зочин

Өчигдрийн бороо үер биш урт хугацаанд орсон. Үертэй харьцуулж болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Их ус үер болно биз дээ Эргүү

Холбоотой мэдээ

Back to top button