Японд ковидийн тохиолдол есөн долоо хоног дараалж өсжээ

Японы эрүүл мэндийн мэдэгдэл хийснээр наймдугаар сарын 17-ноор төгссөн долоо хоногт ковидийн 22,288 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад ковидийн тохиолдол ес дэх долоо хоногтоо дараалж өсжээ. Өөрөөр хэлбэл Японд эмнэлгийн байгууллага бүрд дунджаар 6.3 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм.
Үүнээс өмнөх долоо хоногийн дундаж нь 6.13 байжээ. 2024 оны мөн үед тус үзүүлэлт 8.5 хүрсэн. Мужуудаар авч үзвэл Мияазаки муж хамгийн өндөр дундаж тай байжээ. Тус мужийн эмнэлгийн байгууллага бүрт дунджаар 14.74 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Кагошима муж дунджаар 12.63 шинэ тохиолдолтой удаалсан байна. Тус хоёр муж Кюүшү бүсэд байрладаг.
Томоохон хотын бүсүүдийг авч үзвэл Токиод эмнэлгийн байгууллага бүрд бүртгэгдсэн шинэ халдварын тоо 3.61, Айчид 10.25, Фүкүокад 7.01 байсан юм. Ковидийн халдвар зун, өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай. Эмнэлэгт ногдох шинэ халдварын дундаж 2024 оны долоодугаар сарын сүүлчээр 14.58 болж тэр цагаас хойш буурсан. Гэвч 2024 оны есдүгээр сараас эхлэн шинэ тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.