Украин НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэж Лавров хэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “NBC News”-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ Украин НАТО-д элсэхийг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй, Москва Украинд амьдардаг орос хэлтэй хүмүүсийг хамгаалах хүсэлтэй гэсэн юм. Мөн Украинтай газар нутгийн талаар ярилцах хэрэгцээ байгаа хэмээжээ.
Ням гарагт /2025.08.24/ нийтлэгдсэн тус ярилцлагын үеэр Лавров хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг хэлэлцсэн гэж Лавров хэлсэн байна. Мөн 2022 онд Киев, Москвагийн төлөөлөл Истанбулд хийгээд бүтээгүй уулзалтыг Путин дурджээ. Тус уулзалтаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван байнгийн гишүүн болох Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ аюулгүй байдлын баталгаа олгосны хариуд Украин төвийг сахих талаар хэлэлцсэн байдаг. Лавров “NBC News”-д хэлэхдээ Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс гадна Герман, Турк гэх орнууд орж болно гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос.орон.даварч байна.Бусдын.нутгийг.дээрэмдэж.авна.
Монголоос бас нутаг.авсан гэдэг.
Украйн.НАТО д элсэхээ.Оросоос асуух хэрэгтэй юү?
Одоо Оростой дайн хийх нь дутаа юу? Мөнхийн их хоёр хөрштэйгээ мөнхөд эв найрамд�##�тай байх хэрэгтэй. Хоёр их гүрний үндэсний аюулгүй байд�##�тай холбоотой асууд�##� дээр Монгол Улс төвийг сахисан байр суурьтай байгаа нь хамгийн зөв зүйл. Хоёр их гүрэнтэй хиллэдэг бүхий л улсуудтай өөрсдийн бие даасан гадаад бодлогыг явуулж байгаа нь ч зөв. Тэр хүрээнд хоёр их хөрш болон 3дагч улсын төрийн тэргүүн болоод улс төр, эдийн засгийн өргөн хүрээний �##�бан туша�##�тны төрийн айлчл�##� Монгол Улсад хийгдэж байна.
Орос Украйны дайны асууд�##�д Монгол Улс төвийг сахисан байр суурьтай байгаа. Дайн хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Гэвч яг одоогийн нөхцөл байд�##�д дайн ойрын 3 жилдээ үргэлжлэхээр харагдаж байна. АНУ-д бараг Трамп гарч ирж байж л дайн түр зогсох болов уу. Ер нь бодит нөхцөл байд�##�д эрүүл саруул дүгнэлт хийхэд: “Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь ум�##�зана” гэгчээр ОХУ-ын өөдөөс ямар ч болчимгүй мэдэгдэл хийж, �##�даатай гадаад бодлого явуулсан тул ОХУ Украин руу довтолсон. Маш товчхон хэлэхэд Украин өөрсдөө зүгээр байж чадахгүй, д�##�ьчиганаж байж дагзаараа хага савсан. Цөмийн зэвсэгтэй гүрнийг ялж чадна гэж яаж толгойнд нь ордог байна аа. ОХУ-ыг ялна гэж тэнэг зүйл ярьдгаа одоо болих хэрэгтэй. Украин ойрын 20 жилдээ амар заяа үзэхгүй. Барууныхан болон АНУ үргэлж эрхүүлж үнэгүй сүү байнга өгөхгүй!!!
Ene teneg ivan medlee yu s#a