Нийгэм мэдээ
Гэртээ ганцаараа үлдсэн 10 настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэгт 10 настай хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан байна.
Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Баянзүрх дүүргийн ... дугаар тоотод 10 настай хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргүүлэхийг анхааруулж байна" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.