Нийгэм мэдээ
БГД-ийн нийтийн ногоон байгууламжийг авто зогсоол болгоно
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Вокзал орчимд байх цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр хашааг сольж, оронд нь битүү, өндөр хашаа хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаар бид өмнө нь тодруулж байсан.
Тэгвэл энэхүү 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг баталжээ. Дээрээ ногоон байгууламжтай, газрын доор 778 авто зогсоолтойгоор зураг төслийг боловсруулсан байна.

Одоогоор тус цэцэрлэгийн бут сөөгийг үндэсээр нь сугалсан зураг олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байна. Тухайн бүсэд амьдардаг зарим иргэд энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа бол зарим нь огт дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон байгууламж яаж нэмэгдүүлэх вэ гэж байхад байгаль уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийж машины зогсоол барилга барьж сүйтгэж байгаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй
Ёстой т1 юм аа
Энэ 4-р хороо дэндүү шүү. Өөрийн гэх байр байхгүй. Хуучин нэг муу дэлгүүр ажиллаж байсан хувийн байшин дотор хороо нь бөгс эргэх зайгүй чихэлдэн сууна. Эмнэлэг нь 6-р хорооны байрны бөөрөнд толгой хорогдоно. Төрийн байгууллага гэхэд нүд ха-лтирмаар. Гэтэл 4-р хорооны 20-р сургуулийн баруун та-лд бараг 2 га та-лбайд хувь этгээд нийтийн өмчлөлтэй та-лбай дээр дулаан зогсоол байгуулаад амжирч сууна. Энэ хашааг буулгаж, нийслэл өмчөө буцааж аваасай. Тэнд хорооны барилга, парктайгаа уужуухан барьчих газар суларна.
ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨР ИНГЭЭД УЛ БОЛЖ БНДӨӨ. У.ХҮРЭЛСҮХ ЕӨКИЙГ ҮЛ ТООЖ БГААГИЙН 1 ЖИШЭЭ. ТӨРИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ БН. БАРСЫН БОСС ЗОГСООЛ ГАЗАР ДООР БАРИАД ДЭЭР НЬ ХУДАЛДААНЫ ТӨВ БАРЬЖ БУЙР СЭЛГЭХ 1 БУЛХИАЛ БАЙНА...
Uilchilgee tow barihdaa 1.2 dabhart ni zogsool barih heregtei zogsool bhgui Barilga barih ymaa
Ногоон байгууламжгүй хот гэж манайхаас өөр байна уу? ногоон байгууламж зүлэгимодоо нэмэх ёстой байтлаа устгажизогсоол болгож байдаг яасан толгой нь эргэчихсэн малнууд вэ!