НИЙГЭМНийгэм мэдээ

2023-2024 оны өвөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд зудын нөхцөл үүсжээ

2023-2024 оны өвөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд зудын нөхцөл үүсэж, мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирсан. Энэ нь зудын эрсдэлийг урьдчилан тодорхойлж, хохирлыг бууруулах арга хэмжээг эрт авах шаардлагатайг харуулсан юм.

Зудын улмаас малчин өрхийн амьжиргаа доройтох, хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл алдагдах, малчид хот суурин газар руу шилжин суурьших зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөл үүсэж байна. Гамшгийн хохирлыг бууруулахын тулд эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлтгэл ханган, эрт хариу арга хэмжээ авах нь чухал байна.

Мөн зудын эрсдэлийн үед хариу арга хэмжээ эхлүүлэх босго үзүүлэлт, хэрэгжүүлэх арга хэмжээний дараалал, шийдвэр гаргалтад ашиглах мэдээлэл болон байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button