Нийгэм мэдээ
Алба хаагчид 4094 хүний амь нас нэг их наяд 123 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4094 хүний амь нас их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 78 хувь буюу 3005 нь гал түймэр, 16 хувь буюу 613 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 хувь буюу 115 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр хувь буюу 100 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг хувь буюу 39 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.