НИЙГЭМНийгэм мэдээ
Хэнтийн түймрийг цурамд орууллаа
Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн "Хар гуя" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 13:58 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн алба хаагчид, Батширээт сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай, малчин О-гийн 1500 боодол өвс, 36х74 метрийн хэмжээтэй малын саравч, 20х40 метрийн хэмжээтэй өвсний хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.