УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон анхан, давж заалдах шүүхийн шүүчид | тэдний ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны 10 дугаар сарын 19-ний 192, 193, 194, 195 дугаар зарлигаар шинээр үйл ажиллагаагаа явуулах Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томиллоо

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд томилогдсон шүүгчид: Одонгийн Баатарсүх, Ноопын Болормаа, Лхагвасүрэнгийн Галбадар, Зоригтын Түвшинтөгс, Баасанжавын Эрдэнэхишиг

О.Баатарсүх: 2016-2024 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, 2024 оноос өнөөг хүртэл Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 90 сая
  • Гэр бүлийн орлого: 46 сая
  • Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1: 310 сая
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota Harrier - 1: 57 сая
  • Мал: 47 сая
  • Газар: 40 сая
  • Үнэт эдлэл: 79 сая
  • Хадгаламж: 6.5 сая
  • Зээл: 72 сая

Н.Болормаа: 2016 оноос хойш Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж иржээ. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 91 сая
  • Нийтийн орон сууц 1: 350 сая
  • Суудлын жижиг машин 1: 35 сая
  • Газар: 10 сая
  • Хадгаламж: 2 сая
  • Зээл: 53 сая

Л.Галбадар: 2019-2025 он хүртэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2025-12-31-нээс Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 106 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 2.2 сая
  • Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1: 390 сая
  • Үнэт эдлэл: 10 сая
  • Хадгаламж: 7.4 сая
  • Зээл: 144 сая

З.Түвшинтөгс: 2012-2022 он хүртэл Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2022 оноос өнөөг хүртэл Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж иржээ. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 96 сая
  • Гэр бүлийн орлого: 77 сая
  • Нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1: ₮1 тэрбум
  • Микроавтобус Toyota Alphard - 1: 26.5 сая
  • Мал: 42 сая
  • Газар: 9.3 сая
  • Хадгаламж: 37 сая
  • Авлага: 57 сая
  • Зээл: 51 сая

Б.Эрдэнэхишиг: 2020 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж иржээ. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 129 сая
  • Гэр бүлийн орлого: 32.4 сая
  • Нийтийн орон сууц 2, авто граж 1: 495 сая
  • Суудлын жижиг машин Subaru Legasi - 1 : 10 сая
  • Газар: 8 сая
  • Хадгаламж: 13 сая
  • Авлага: 25 сая
  • Зээл: 161 сая

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд томилогдсон шүүгчид: Ганбаатарын Баттуяа, Баттөмөрийн Болормаа, Баатарын Болор-Эрдэнэ, Бухарзадагийн Володя, Бадарчийн Марина, Хашхүүгийн Одбаяр, Нямдоржийн Одонтуул, Хүрэлчөдөрийн Отгонжаргал, Энхтөрийн Оюун-Эрдэнэ, Галбадрахын Солонго, Пүрэвсүрэнгийн Тулга, Лхагвадоржийн Энхбилэг

Г.Баттуяа: 2020-2025 онд Улсын дээд шүүхэд Референт, 2025.12.31-нээс Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

  • Өөрийн орлого: 93 сая
  • Гэр бүлийн орлого: 2.7 сая
  • Нийтийн орон сууц 1: 230 сая
  • Газар: 1.9 сая
  • Хадгаламж: 119 сая
  • Зээл: 42 сая

Б.Болормаа: 2017-2018 онд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2018-2025 он хүртэл Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүхийн туслах, 2025-12-31-нээс Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 72 сая
  • Гэр бүлийн орлого: 10 сая
  • Орон сууцгүй
  • Газар: 6.2 сая
  • Хадгаламж: 50 сая
  • Зээл: 28 сая

Б.Болор-Эрдэнэ: 2020 оноос хойш өнөөг хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 83 сая
  • Гэр бүлийн орлого: 61 сая
  • Нийтийн орон сууц 1: 292 сая
  • Суудлын жижиг машин Infiniti QX4 - 1: 35 сая
  • Газар: 18 сая
  • Хадгаламж: 25 сая
  • Зээл: 187 сая

Б.Володя: 2020 оноос хойш Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 84 сая
  • Гэр бүлийн орлого: 65 сая
  • Нийтийн орон сууц 3: 714 сая
  • Суудлын жижиг машин Toyota Harrier - 1: 64 сая
  • Газар: 1 сая
  • Хадгаламж: 24 сая
  • Авлага: 27 сая
  • Зээл: 369 сая

Б.Марина: 2021- 2024 он хүртэл Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, 2024-оноос одоог хүртэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 96 сая
  • Гэр бүлийн орлого: 1.2 сая
  • Нийтийн орон сууц 2: 331 сая
  • Хадгаламж: 24 сая
  • Зээл: 18 сая

Х.Одбаяр: 2016 оноог одоог хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 91 сая
  • Гэр бүлийн орлого: 54 сая
  • Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1: 329 сая
  • Машин: 25 сая
  • Газар: 31 сая
  • Зээл: 23 сая

Н.Одонтуул: 2021-2025 он хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2025 оноос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 81 сая
  • Гэр бүлийн орлого: 73 сая
  • Нийтийн орон сууц 1: 250 сая
  • Газар: 3.8 сая
  • Үнэт эдлэл: 2.7 сая
  • Хадгаламж: 5.2 сая
  • Зээл: 100 сая

Х.Отгонжаргал: 2021-2024 онд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2024 оноос өнөөг хүртэл Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 94 сая
  • Гэр бүлийн орлого: 4.1 сая
  • Нийтийн орон сууц 1, баригдаж дуусаагүй барилга 1: 330 сая
  • Суудлын жижиг машин Toyota Prius - 1: 20 сая
  • Газар: 10 сая
  • Хадгаламж: 13 сая
  • Зээл: 54 сая

Э.Оюун-Эрдэнэ: 2019 оноос хойш өнөөг хүртэл Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

  • Өөрийн орлого: 85 сая
  • Гэр бүлийн орлого: 105 сая
  • Хашаа байшин 1, авто граж 2, баригдаж буй барилга 2: 260 сая
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota Harrier - 1: 34 сая
  • Газар: 46 сая
  • Үнэт эдлэл: 5.2 сая
  • Хадгаламж: 25 сая
  • Зээл: 114 сая

Г.Солонго: 2017 оноос өнөөг хүртэл Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 78 сая
  • Гэр бүлийн орлого: 50 сая
  • Нийтийн орон сууц 1, авто зогсоол 3: 330 сая
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota LEXUS RX330 - 1 : 220 сая
  • Газар: 20 сая
  • Хадгаламж: 140 сая
  • Зээл: 344 сая

П.Тулга: 2021-2025 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслам, шинжээч, 2025 оноос өнөөг хүртэл Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 373 сая
  • Гэр бүлийн орлого: 12 сая
  • Нийтийн орон сууц 1: 450 сая
  • Машин: 33 сая
  • Мал: 21 сая
  • Хадгаламж: 12 сая
  • Зээл: 154 сая

Л.Энхбилэг: 2021-2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, зөвлөлийн даргаа, 2025.10.10-наас Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байна. ХОМ:

  • Өөрийн орлого: 90 сая
  • Гэр бүлийн орлого: 37 сая
  • Нийтийн орон сууц 1: 450 сая
  • Суудлын жижиг машин Hyundai Tucson - 1: 6 сая
  • Газар: 45 сая
  • Хадгаламж: 2.8 сая
  • Зээл: 119 сая

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 193,  194 дүгээр зарлигаар Борисын Отгонтуяаг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томиллоо.

Мөн Ганзоригийн Энхцэцэгийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон байна.

Түүний хувьд 2020-2024 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2024 оноос өнөөг хүртэл Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ажиллаж байна. Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 94 сая
  • Гэр бүлийн орлого: 4.9 сая
  • Нийтийн орон сууц 2: 230 сая
  • Суудлын жижиг машин Toyota Prius - 1, Суудлын жижиг машин Toyota Crown - 1: 51.5 сая
  • Газар: 5 сая
  • Хадгаламж: 36 сая
  • Зээл: 41 сая

Мөн Рашзэвэгийн Булганыг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button