Гадаад мэдээДЭЛХИЙ

Саудын Араб Бангладеш улсын хоёр иргэнийг сүмд үнсэлцсэн хэмээн цаазаар авчээ

Саудын Арабын Дотоод хэргийн яам мэдэгдэл хийхдээ Бангладеш улсын хоёр иргэнийг сүм дотор ёс бус үйлдэл хийсэн хэмээн цаазаар авсан байна. Тус яам ёс бус үйлдэл гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Харин Саудын Арабын зарим хэвлэл мэдээлснээр тэд Мекка хотын нэгэн сүмд үнсэлцсэн тул цаазаар авсан гэжээ. Уг явдал Бангладеш улсад олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Мөн цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа л энэ талаар Бангладешийн засгийн газар мэдээлэлтэй болжээ.

Есдүгээр сард Саудын Арабын эрх баригчид тус улсад хоригдож буй 2,500 орчим бангладеш хоригдлын жагсаалтыг Бангладешийн консулын газарт өгсөн байна. Тэрхүү жагсаалтад цаазаар авах ял сонссон хоёр иргэний талаар мэдээлэл байгаагүй аж. Ийм учир Бангладеш улс Саудын Арабаас уг хэрэг болон шүүн яллах явц хэрхэн явагдсан талаар бүрэн мэдээлэл авах хүсэлт тавьсан байна. Цаазаар авхуулсан нэг иргэний үеэл “The Telegraph” сонинд хэлэхдээ “Цаазаар авсан талаар хэвлэл мэдээллээс л сонссон. Би түүнтэй ням гараг бүр утсаар ярьдаг байсан юм. Харамсалтай нь түүнийг цаазаар авах гэж байгаа талаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй” гэжээ.

Эх сурвалж: The Telegraph, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button