Үйл явдал: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 22-нд болох үйл явдал.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
09:00 цагт: “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” олон улсын VI симпозиум ШУТИС-ийн хурлын танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.
Үзэсгэлэн:
-Уран барималч Ж.Энхтүвшин, Уран зураач Ц.Давааням нарын хамтарсан “Нутгийн салхи” үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 23-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгайүзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.