Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Украины дайныг дуусгах зорилготой гурван талт уулзалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг дуусгах зорилготой гурван талт уулзалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Тодруулбал Лхагва гарагт /2026.10.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф нар Санкт-Петебург хотноо уулзсаны дараа Кремль гурван талт уулзалтыг зөвшөөрсөн талаар мэдэгдсэн юм. Путин, Виткофф нарын хувьчилсан ес дөх уулзалт ОХУ-аас сайн санааны үйлээр эхэлсэн байна. Тодруулбал Кремль ОХУ-д хоригдож буй Стивэн Хаббард нэртэй америк иргэнийг суллах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Стивэнийг суллахыг Путинээс хувьчлан хүсээд байсан билээ.

Кремль мэдэгдэл хийхдээ Киев, Москва, Вашингтоны гурван талт уулзалт нь техникийн түвшинд Абу Даби хотноо явагдаж болно гэжээ. Тэрхүү уулзалтыг арванэгдүгээр сарын 10-нд эсвэл тэр өдрөөс хойш Абу Даби хотод хийж болно гэдгийг Кремль мэдэгдсэн байна. Уулзалт явагдвал талууд дайн дууссаны дараа Украин, ОХУ-ын аюулгүй байдалд хэрхэн баталгаа өгөх тал дээр хэлэлцэх юм.

Сүүлийн үед Трамп Москвад ээлтэй хэд хэдэн алхам хийсэн нь Украин болон Европын холбноотуудын санааг зовоогоод байгаа. Тодруулбал Трамп Зеленскийг шүүмжилж, Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ гэсэн. Мөн ОХУ-ын дизель түлшинд тавьсан хоригийг суллаж, тус улсаас дизель худалдан авах болсон юм. Үүнээс гадна Трамп ОХУ-ын эсрэг авахаар төлөвлөсөн хориг, тарифыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхэж хэвтсэн муу хүүрэн чекист, үтэр далдраасай !!!

Зочин
Зочин

ХХ1 зууны фашист В.В.Путин гэгч Орос орныг сүйрүүлж бна даа !

Зочин
Зочин

оросуууд дандаа л газар нутаг гэдэг биз дээ монголоос аваагүйд баярлалаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголоос авдагаа аль хэдий авчихсан шүл дээ !

Зочин
Зочин

Украйны асуудлыг Украйнгүйгээр шийдэх нь ээ, мөн ч харгис бнаа !!!

Зочин
Зочин

Орос, америк хоёр өвгөн үхэж далд орвол л дэлхий амгалан болох байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button