"Ард"-ыг Д.Сосорбарам өмчилсөн хэвээр байна

"Од театр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төгөлдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг шүүхэд өгсөн хэмээн ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт тус компанийн эзэмшил дэх "Ард" кино театрын 3595 м.кв талбайг 2054 м.кв болгон бууруулсан. Үүнд цэцэрлэгт хүрээлэнгийнх нь газар хамаарах ба нийтийн эзэмшилд буцаан авсан юм. Мөн дараа нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, "Од театр" ХХК дээрх архитектор төлөвлөгөөний даалгаврыг цуцалсан.
Энэ шийдвэрийг эсэргүүцэж "Од театр" ХХК нь иргэний хэргийн шүүхэд хандсан бололтой.
Харин "Од театр" ХХК нь "Ард"-ын газрыг Төрийн соёрхолт Д.Сосорбарамаас худалдан авсан гэдэг.
Тэгвэл тус компанийн бүртгэлийг шалгавал Д.Сосорбарам өөрөө хувьцаа эзэмшдэг юм байна.
Тухайлбал, хувьцаа эзэмшигч иргэнээр Догмидын Сосорбарам, хуулийн этгээдээр "Интернэйшнл бизнес центр тауэр" бүртгэлтэй байна.
"Одтеатр" өөрөө барилгын компани биш. Харин "Интернэйшнл бизнес центр тауэр" нь "Иромакс констракшн"-ий охин компани ба Б.Оюунбилэг, А.Урангоо нар хувь эзэмшдэг байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Немо
Энэ шизо үхсэн ацаараа худ�##�даж авдаг юм
Энэ элий б�##�айгаас авах хэрэгтэй. Энэ түүхэн барилгыг засаж янзлаад хүүхэд з�##�уучуудын төв болгох хэрэгтэй. Нэг удаа ч гэсэн ард түмнийхээ төлөө ажлаач. Энэ түүхэн барилга зурган дээр үлдэх ёсгүй
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ НЬ БУЦААЖ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ. ӨӨРСДӨӨ Л КАДАСТР ХИЙЛГЭХДЭЭ ОРУУЛСАН БАЙХ. ТЭРНЭЭС БИШ ЗӨВХӨН БАРИЛГЫГ НЬ Л ХУВЬЧИЛСАН БАЙХ ЁСТОЙ