Нийгэм мэдээ
Морьт харвааны “Масахе намнаа” төрөлд манай улсын гурван тамирчин алтан медаль хүртлээ

“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн. Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд амжилттай оролцон алтан медаль хүртэн, гурван тамирчин дэлхийн аварга тамирчид боллоо. Ганцаарчилсан төрөлд Монголын багаас нийт таван медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Өмнө нь болж байсан ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
odoo moritoi delhiin engineerud gd temtseen zohioy