Нийгэм мэдээ
"Зам засварын үеэр олдсон цогцсын ДНК-г тогтоохоор ажиллаж байна"

Дорнод аймгийн Булган сумаас нэр нь тодорхойгүй хүний араг яс олдсон байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос зам засварын ажлын үеэр олдсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад тухайн хөрсөнд олон жил байсан болох нь тогтоогдоод буй. Одоогоор ясыг цуглуулан шинжилгээний газарт хүргүүлсэн. Улмаар ДНК-г шинжлэх, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.