Нийгмийн

Нэн ховор алтайн хойлог шувуу тээвэрлэж явсныг илрүүллээ

Монгол Улсын Амьтны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ховор амьтны жагсаалт”-д орсон агнахыг болон барихыг хориглосон хойлог шувуу, тул загас, бугын чив, тарваганы тулам тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

2020.01.10-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг зогсоон шалгахад хөлдүү тул загас 3 ширхэг, бугын чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг,

Нэн ховор алтайн хойлог шувуу, тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

2020.01.12-ны өдөр Ховд аймгийн улсын дугаартай Mitsubishi Fugo маркийн автомашины зогсоон шалгахад хөлдөөсөн тарвага 9 ширхгийг тээвэрлэж явсныг,

2020.01.12-ны өдөр Говь-Алтай аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Алтайн хойлог шувуу 1 ширхэг, тарвага 9 ширхэг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button