НИЙГЭМНийгэм мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн хашаа угсрах ажил дуусч, өргөст тор суулгах ажил хийгдэж буй талаар Зам тээврийн яам мэдээллээ.

Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм байна.

Мөн “Бүтээн байгуулалтын хаалттай бүс"-д мөрдөх түр журмыг батлуулах ажил явагдаж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг 2025 оны наймдугаар сарын 20-30-ны хооронд БНХАУ-ын талтай харилцан тохиролцож батлуулах юм.

Энэхүү журам батлагдсанаар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэнэ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадууд манай нутагт орж ирж суух юм бна л даа !
Харин тэд хэзээ нэгэн цагт буцаж гардаг л бгаа даа ?!

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Н.Энхбаяр даргын Оюун- Эрдэнийг огцрсоны дараа хэлдэг гээд ойрдоо трэнд болоод байгаа Гашуун Сухайт - Ганц модны төмөр зам биз дээ. 25 км төмөр замыг 250 сая доллараар бариулах ханштай байт�##� 25 тэрбум доллараар бариулдаг гээд хэлсэн нь буруу болоод байх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button