НИЙГЭМНийгэм мэдээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-д самосвал онхолдож, 40 настай эрэгтэй нас баржээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд өнөөдөр 100 тоннын даацтай самосвал онхолдож, ноцтой осол гарч, 40 настай оператор залуу амиа алдсан талаарх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдөр онц байдал зарласан байсан бөгөөд өглөөний 06:00 цагийн орчимд TRX 11-47 дугаартай 100 тоннын даацтай самосвал осолдсон аж.

Тиймд уг мэдээллийн дагуу ЦЕГ-аас тодруулахад, “Эрдэнэс Тавантолгой ХК-д үйлдвэр осол гарсан талаарх дуудлага мэдээлэл өнөөдөр /2025.08.27/ өглөө бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Мөн амиа алдсан оператор нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button