УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

С.Бямбацогтын базыг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан ИЗНН-ыг Засгийн газраас гарахад хүргэх үү

Өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, ИЗНН засагт хамтрахаа больж буй талаар цахимд нийтэлсэн. Үүн дээр нь тус намын дарга Б.Батбаатар нь “Зөв, магадгүй” гэснээр Г.Занданшатарын Засгийн газраас ИЗНН гарах гэж байгаа нь зүгээр нэг шуум биш болж таарлаа.

Мөн Б.Батбаатарын засгаас гарах шуум дэгдээсэн нь шалтгаантай "шаралхалт" байж магадгүй. Учир нь дөрвөн өдрийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайдын уг томилгоог зөвшөөрөхгүй. Өөрийн хүнээ зүтгүүлэх хувилбар яригджээ.

Харин С.Бямбацогтын энэ зуулт түүний “баз” 2024 онд УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшээд унасан УИХ-ын гишүүн асан Д.Батцогтыг сайд Б.Батбаатар ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдоотой гэдэг нь тодорхой болов. Түүнийг 2024 онд УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшээд унасаны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар томилсон юм.

Иймд уг ажлаас чөлөөлсөн асуудлыг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараас тодруулахад, "Д.Батцогтыг ажлаас чөлөөлсөн нь үнэн. Засгаас гарах эсэх асуудлаа тэр энэ зүйлээс болсон гэж хэлмээргүй байна. Би яг одоо олон улсын хуралд оролцож байгаа тул Монголд очоод асуудалд дэлгэрэнгүй харулт өгье. Засгаас гарах асуудлаа намтайгаа хамтарч шийднэ" гэлээ.


Хэрэв, Б.Батбаатар сайдын суудлаа өгвөл Байгаль орчны сайд зургаан жилд долоо дахь удаагаа солигдох юм. Өөрөөр хэлбэл хамгийн тогтворгүй сайдын суудал ИЗНН-д оногдсон гэсэн үг.

Өмнөх жилүүдэд: 

  • Н.Цэрэнбат /2020/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Д.Сарангэрэл /2021/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Н.Уртнасан /2022/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Б.Бат-Эрдэнэ /2023/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • С.Одонтуяа /2024/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байв
  • Б.Батбаатар /2025/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж буй.

2024 оны сонгуулийн дараах Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АН, ХҮН намтай хамтарч кабинетаа шинэчилсэн. Үүгээр БОУАӨ яамны сайд Б.Бат-Эрдэнийг АН-ын гишүүн С.Одонтуяагаар сольсон байдаг. Ингэж 10 сар ажилласан Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард огцорч, Г.Занданшатарын Засгийн газар ИЗНН-ын дарга Б.Батбаатарт БОУАӨ яамны суудлыг өгсөн билээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Batiin Batbaatar
Batiin Batbaatar
8 сар 28, 2025 12:32

Батын батбаатар гэж н08ш 4 жил түрээсэлсэн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй зугатааж нүүгээд цагдаа, шүүхээр 2 жил явж бж төлсөн, өөрийн гсн орон гэр ч бхгүй хулгайч ацаараа сайд хийдэгийн

Зочин
Зочин
8 сар 28, 2025 14:30

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 29, 2025 01:39

Монголын төр засаг ч гэж хүүхэд хөгшдийн тоглоом нохойн доог байдаг болждээ хөөрхий

Зочин
Зочин
8 сар 31, 2025 15:56

Яамны олон жил ажилласан хүнээр Төрийн нарийн болгооч

Зочин
Зочин
9 сар 10, 2025 18:30

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button