Токиод есөн өдөр дараалж цельсийн 35 хэм давж халжээ

Мягмар гарагт Японы нийслэл Токиогийн төв хэсэгт цельсийн 35.1 хэм хүрж халсан байна. Тус улсын цаг уурын агентлаг мэдээлснээр Токио есөн өдөр дараалж 35 хэм давж халжээ. Ингэснээр тус хот урьд өмнө нь байгаагүй урт хугацаанд 35 хэм давж халсан байна. Өмнө нь 2022 оны зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 3-ны хооронд найман өдөр 35 хэм давж халж байжээ.
Токиод цельсийн 35 хэмээс давж халбал хэт халж байна гэж үздэг. Энэ он гарснаар тус хотод 22 өдөр хэт халсан байна. Ингэснээр 2023 онд тогтоогдож байсан хэт халалтын рекордтой адил тооны өдөр 35 хэм давж халжээ. Японы цаг уурын агентлаг мэдээлснээр арлын орны ихэнх хэсгийг өндөр даралттай агаарын систем бүрхсэн тул олон өдөр хэт халахад хүргэсэн байна. Токиогийн төв хэсэгт наймдугаар сарын 18-нд 37 хэм, 24-нд 37.3 хэм хүрч халсан аж. Одоо агаарын температур буурах төлөвтэй байгаа ч 30 хэм давж халах төлөвтэй байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.