Нийгмийн

Импортын улаанбуудай гурил, талхны үнэд нөлөөлж эхэлнэ

ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газраас энэ жил гурил үйлдвэрлэлтэд 168 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх болсныг зарласан. Мөн улаанбуудайн нөөц 100 мянган тонноор дутагдаж буйг ч мэдэгдээд буй. Тэгвэл энэ жил ургац хураалт муудаж, улаанбуудай дутагдах болсон гол шалтгаан нь тариалангийн гол бүс болох Төв аймаг, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Дархан-Уул аймгийн нийт газар нутгаар ган гачиг их байсантай холбоотой юм.

Тэгвэл улаанбуудай дутагдсанаас ямар нөхцөл байдал үүсэх вэ?

  • Дотоодын гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт багасна.
  • Гурилын үйлдвэрүүдийн ажиллах хүчин чадал буурна.
  • Тээвэр, гаалийн татвар зэрэг зардалд нөлөөлнө.
  • Гурилын өртөг нэмэгдэнэ.
  • Гурилын жижиглэнгийн үнэ өснө.
  • Гурилан бүтээгдэхүүнүүд (талх, нарийн боов, гоймон, жигнэмэг) зэрэг бүгд шаталсан байдлаар өртөг өснө.

Улаанбуудай ба эдийн засгийн нөлөө:

  • Өрхийн түвшинд: Өрхийн хамгийн голлох хүнс болох талх, нарийн боовны үнэ нэмэгдэнэ.
  • Гурил, талх нарийн боовны үйлдвэрүүд хэвийн ажиллахын тулд бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр арга байдал үүснэ.
  • Импортын хэрэгцээ нэмэгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингэж инфляцийн хүлээлт бий болгох маш буруу

Зочин
Зочин

Болж болж оросын хямд гурил байхад алзахгүй гээд томорцгоогоод байсан хохь нь

Зочин
Зочин

АМАРБАЯСГАЛАН ЗҮВ ЗҮГЭЭР БАЙСАН ГУРИЛЫН САЛБАР, ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫГ НУРААСАН НҮГЭЛТЭН МӨН.
АМАРБАЯСГАЛАН ШОРОНД Ч ЯВАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л ЭРХ

Холбоотой мэдээ

Back to top button