ДЭЛХИЙ

Б.Баттүшиг нарын Apple XS гар утсыг шалгаж, худал мэдүүлсэн эсэхийг нь тогтооно

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 килограмм хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ үргэлжилж байна. Истанбул хотын дэд консулын алба хашдаг Б.Баттүшиг нь шүүх хурлыг хаалттай хэлбэрээр явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй удаатай. Тэрбээр үүний өмнө өөрийгөө Монгол Улсын тагнуулын ажилтан, үүнд холбогдох нууц даалгавар биелүүлж байгаад баригдсан гэдэг мэдүүлгийг өгөөд буй.

Германы Tag24 мэдээллийн сайтад бичсэнээр, өнөөдрийн шүүх хурлаар шүүгдэгч нарын Apple XS маркын гар утсын шалгаж, тэдний мэдүүлсэнчлэн тагнуулын албаны нууц ажилтнууд мөн байсан эсэхийг шалгах юм байна. Хэрэв худал мэдүүлсэн гэж тогтоогдвол эдлэх ялын хэмжээ нь хүндэрнэ гэдгийг тус сайт онцолжээ.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм. Тэдэнд прокурорын зүгээс тус бүр 9 жилийн хорих ял төлөвлөөд буй.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ахаас
ахаас
2020-01-13 19:21

Өө за заа Улсынхаа нэрийг хар тамхиныхаа наймаанд хутг�##�дуулах нь дутаж гэнэ

Hudlaa
Hudlaa
2020-01-13 21:37
Reply to  ахаас

Nasaar ni horih heregtei

далд ор
далд ор
2020-01-13 21:39

герман хэл сураад л ирнэ биз. ханг�##�т сайн ядрах юмгүй

Холбоотой мэдээ

Back to top button