Нийгмийн

55-65 насныханд зориулсан “Hello, My INNER child” урлагийн сэтгэл заслын хөтөлбөр эхлэх гэж байна

45-60 насны хооронд биологийн өөрчлөлттэй холбоотой цэвэршилт, шилжилт явагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл эрч хүчтэй залуу наснаас ахмад настан болох шилжилт тул энэ үед сэтгэл зүйн хямрал ихээр явагддаг. Өөрийгөө хүчгүйгээр мэдэрч, бүх зүйл дууссан мэт санагдаж, төгсгөлийн тухай үе үе бодож эхэлдэг. Манай ахмадуудын хувьд наснаасаа эрт бүх зүйлийн төгсгөлийн тухай бодож, өөрсдийгөө сэтгэлзүйн хямралд оруулах нь харьцангуй элбэг тохиолддог. Энэ нь тэдний насны онцлогт тусгайлан зориулсан сургалт хөтөлбөрүүд ховор байдагтай холбоотой байж болох юм.

Тэгвэл үр хүүхэд, ач зээ биднийхээ төлөө цаг завгүй ажиллан залуу нас, бие сэтгэлээ харамгүй зориулсан ахмад настанууддаа амьдралын сайхныг мэдрүүлэх, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ зорилго, шинэ хоббиг бий болгох, дотоод мэдрэмжээ урлагаар дамжуулан илэрхийлэх зэрэг боломжуудыг олгох  “Hello, My Inner Child” арт терапи өдөрлөгийг  “Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв” ТББ-аас  зохион байгуулах гэж байна.

“Hello, My Inner Child” хөтөлбөр

•Угтах цаг (багш нарын товч танилцуулга, оролцогчид хоорондоо танилцах)

•Ахмад насны бие, сэтгэлзүйн онцлог, тухайн насанд илрэх өөрчлөлтүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэцийн эмчийн мэдээлэл, зөвлөгөө

•“Hello, My Inner Child” уран бүтээлийн цаг-шинэ мэдрэмж, шинэ хоббиг бий болгох, урлагийн бүтээлүүдээр дамжуулан сэтгэлзүйн амар амгаланг мэдрүүлэх зорилготой бүтээл хийх

•Мэдрэмжээ хуваалцах цаг – мэдрэмжүүдээ чөлөөтэй хуваалцах

•Хаалт

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Хэзээ: 2020 оны 01 сарын 25нд

Хаана: 4goodness arts & music school, “On&Off” продакшины байр, 2 давхарт

Имэйл: [email protected]

Жич: Харааны шилээ авчраарай.

Гэр гэртээ үр хүүхэд биднийгээ хүлээн, цонхоор ширтэн, бүлтийн суух хайртай эмээ өвөө, ээж аавыгаа ижил насны хүмүүстэйгээ танилцан, хамтдаа нэгэн өдрийг бүтээлч, сонирхолтойгоор өнгөрүүлэх боломжоор хангаарай, ЗАЛУУЧУУД АА!

ЭХ СУРВАЛЖ: “Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв” ТББ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button