Нийгэм мэдээ

Дата: 330 сум, есөн дүүрэгт 1,817,398 сурах бичиг тараах тендерийг санхүүжилтгүй хэмээн цуцалжээ

Боловсролын ерөнхий газраас I-V ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх тендерийг наймдугаар сарын 07-ны өдөр зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 800 сая төгрөг. Энэ мөнгөөр нийт 21 аймаг 330 сум, есөн дүүргийн 673 сургуулийн 1,817,398 ширхэг сурах бичгийг хүргэхээр төлөвлөсөн байна.

Гэсэн ч 800 сая төгрөгийн санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар тендерт шалгарсан компанитай салбар яам гэрээ байгуулахаас татгалзжээ.

Боловсролын яам тайлбарлахдаа,

"Боловсролын сайдын 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/220 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын сайдын 2025 оны хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт”-ын 2.1.2-т ерөнхий боловсролын сургуулийг сурах бичгээр хангах шинэ ном хэвлүүлэх зардлыг 6,656,082.0 төгрөгийн санхүүжих дүнтэйгээр баталсан боловч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Жагсаалт шинэчлэн батлах тухай” А/402 дугаар тушаал болон 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт батлах тухай” А/414 дүгээр тушаалаар санхүүжих дүнг 3,124,620.6 төгрөг болгон бууруулсан.

Улмаар Боловсролын сайдын 2025 оны наймдугаар сарын 26-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/3820 дугаар албан бичгээр “Бага ангийн сурах бичиг татан авахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх боломжийг судалж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх” чиглэл ирүүлэн санхүүжилтийн эх үүсвэргүй болсныг мэдэгдсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан үндэслэлээр тус худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр шалгарсан оролцогч (компани)-тай гэрээ байгуулах боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 10:26

компаниуд тендерт орохын тулд бичиг цаас, ажилтны ц�##�ин, ажлын байрны зард�##� гээд нилээн өндөр зард�##� гаргадаг. Гэтэл гэнэт төсөв татагдсан гээд цуцлаад хаячихдаг, ядаж ш�##�гарсан гэсэн мэдэгдэл авсан компанид зардлыг нь өгчихдөг баймаар бна, төр гэж үнэн дээрэлхүү.

Зочин
Зочин
9 сар 1, 2025 10:42

Shiree sandlaa soliod l bsan nom avah bolohoor mongogui ntr

Холбоотой мэдээ

Back to top button