ЭДИЙН ЗАСАГ
Уул уурхайн биржээр арилжаалах нүүрсний экспорт сэргэж байна

Уул уурхайн биржээр өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн арилжааг амжилттай зохион байгуулжээ. Он гарснаас хойш нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч уул уурхайн биржээр амжилтгүй арилжаанууд зонхилсоор ирсэн.
8-р сараас Хятадын дотоодын зах зээлд нүүрсний үнийг нэмэгдүүлэх бодлогыг эрчимжүүлж байгаа нь Монголын нүүрсний экспортод багагүй дэмжлэг болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК тус тус 11 удаагийн арилжаа хийжээ. Ингэснээр оны хоёрдугаар хагасаас Уул уурхайн биржээр худалдаалах нүүрсний арилжаа харьцангуй сэргэх төлөвтэй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.