НИЙГЭМНийгэм мэдээ
Замын-Үүдийн галт тэрэг солилцоо нэмэгдэж, жилд дунджаар 14 сая ам.долларын орлого олох боломж бүрдлээ

Саяхан Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнөөс Замын-Үүдийн хилийн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлж, 16 ба түүнээс дээш галт тэрэг өдөр бүр солилцохоор тохиролцсон явдал нь Монгол Улсын экспортын тээврийн хэмжээг 1,2 сая тонноор нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн чухал үйл явдал боллоо. Ингэснээр жилд дунджаар 14 сая ам.долларын орлого олох боломж бүрдэж байна.
Мөн тус зөвлөгөөнөөс хөрш орнуудын хил дамнасан төмөр замуудын тээвэр зохион байгуулалтын ажлыг улам боловсронгуй болгох, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрүүд гарчээ.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.