Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд энх тайван тогтоохын тулд НАТО тэлж буйг авч шийдвэрлэх ёстой гэж Путин хэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж Ерөнхийлөгч Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёртой хэлэлцсэн байна. Үүнийхээ дараа тэр мэдэгдэл гаргахдаа Украинд тогтвортой энх тайван байдлыг тогтоохын тулд НАТО зүүн зүгт тэлж буй асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.

Украин болон барууны орнууд дайныг эзэнт гүрний хэв маягийн, газар нутаг булаах гэсэн харгис хэрцгий явдал гэж тодорхойлдог. Харин Путин энэхүү дайныг НАТО-гийн эвслээ зүүн зүгт тэлж буй барууны эсрэг дайн хэмээн мэдэгддэг юм.

Путин БНХАУ-ын Тианжин хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэл хийхдээ барууны орнууд Украиныг өөрсдийнхөө хүрээлэлд оруулж, АНУ-ын удирддаг НАТО-д элсүүлэхийг оролдсон гэжээ. Тэрбээр “Украинд тогтвортой, урт хугацааны энх тайван тогтоохын тулд миний сая дурдсан, өмнө нь олон удаа хэлж байсан үндсэн шалтгааныг арилгах ёстой. Аюулгүй байдлын салбарт шударга тэнцвэрт байдлыг сэргээх шаардлагатай” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button