Нийгэм мэдээ

"Xар жагсаалт"-ыг хүчингүй болгож, зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэллээ

УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон юм.

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн өчигдрийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2025.09.01-ний өдрийн байдлаарх зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг хүчингүй болгов. Цаашид 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагууд нь иргэн аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг хуулийн дагуу онооны системээр тооцох юм.

Хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван,

“Иргэн, аж ахуйн нэгжүүд өмнө нь зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж хязгаарлагддаг байсан. Харин одоо энэхүү зээлийн муу түүх, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болж, иргэдийн зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэлнэ. Ингэхдээ хэдийгээр тухайн иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч, оноогоо бууруулсан ч гэсэн, эргээд зээлээ төлж эхлэх тохиолдолд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөөд, хэвийн түвшинд хүртэл ахих боломжтой болж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button