Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын комиссын ерөнхийлөгчийн онгоцны GPS-ийг ОХУ гацаасан гэж буруутгажээ

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ням гарагт /2025.08.31/ Болгарт албан ёсоор айлчилсан юм. Тэрхүү айлчлалын үеэр фон дер Лейенийг тээвэрлэж явсан онгоцны GPS-ийг ОХУ гацаасан буруутгасан байна. GPS нь гацсаны улмаас тус онгоц цаасан газрын зураг ашиглан Пловдив хотод газардахаас өөр аргагүй хүрсэн юм.

Комиссын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2025.09.01/ мэдээлэхдээ “GPS-ийг гацаасан явдал гарсан гэдгийг бид баталж чадна. Онгоц Болгарт аюулгүй газардсан. Болгарын эрх баригчдаас энэ нь ОХУ-ын хөндлөнгийн оролцоо байж магадгүй гэж сэжиглэж байгаа талаар мэдээлэл ирсэн” гэжээ. Тэр хэвлэлийн төлөөлөгч нэмж “ОХУ-ын дайсагнасан зан үйлийн нэг хэсэг болох заналхийлэх, айлган сүрдүүлэх явдалд бид дассан. Энэ үйл явдал Украинд бидний үзүүлж буй тусламжийг улам бататгах болно” хэмээсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар “Financial Times” агентлагт мэдээлэл өгөхдөө “Таны мэдээлэл буруу байна” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Самдан
Самдан
9 сар 2, 2025 16:19

Европын холбооны энэ авгай бол Америкийн масончуудын мафид үйлчлэгч муухай авгай. Оросыг гүтгэж доромжилох үүрэгтэй хүн. Олон муу европод хийж, ижил хүйстэнийг дэвэргэж, цагаачлагчдыг авчирсан хүн. Оросын эсрэг хажуугийн улсуудыг нь турхирч бдаг.

Холбоотой мэдээ

Back to top button