Top StoriesНИЙГЭМХэргийн мөрөөр

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ноцтой ослууд гарч, 3 хүн амиа алдсаныг туслан гүйцэтгэгч компаниуддаа тохож байна

Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн талбайд хэд хэдэн ноцтой осол гарсны улмаас хүн бэртсэн, амиа алдсан гэсэн мэдээллээс цахим сүлжээнд мөн тавигдсан билээ.

Учрыг нягталж үзэхэд ослын дийлэнх нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” компанийн талбайд гарсан болж таарав.

"TTJVCO"  гэх уг компанийн ажлын талбайд он гарснаас хойш хэд хэдэн ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн ч мэдээллийг гадагш задруулаагүй. Үйлдвэрийн осол хэмээн бүртгүүлээд өнгөрчээ. Харин өнгөрсөн наймдугаар сарын 27-нд болсон ослын зураг сошиалд тавигдсанаар, ослыг ЦЕГ баталсан.

Ослууд зөвхөн Хятад туслан гүйцэтгэгч компаниудад гарсан гэх

Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны /2025.08.27/ 06:00 цагийн орчимд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд үйл ажиллагаа явуулдаг "TTJVCO" компанийн TRX 11-47 дугаартай 100 тонны даацтай самосвал осолдож, тус компанийн ажилтан 40 настай оператор залуу амиа алдсан харамсалтай осол гарсан. Одоогоор ослын дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явагдаж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагаас өгөх боломжгүйг хэлж байна.

Харин ослын талаар тус компанийн ажилчдаас тодруулахад, “Талийгаачийн талаарх хувийн мэдээллийг өгөх боломжгүй. 14 хоногоор байрлаж ажилладаг сайн операторуудын нэг. Тухайн шөнө ээлжид гарч байсан бөгөөд өглөөний 07 цагт буух байсан. Ослыг  техникийн саатал гэж бид бодож байгаа. Учир нь тухайн осол болдог өдөр талийгаачийн унаж гарсан самосвал бараг жил шахуу зогссон. Эхний гараан дээрээ ингэж осоолдсон. Тиймээс техникийн асуудалтай байсан байж магадгүй. Манай компанид сүүлийн үед хэд хэдэн осол гарсан. Хүмүүс ч бэртсэн гэж сонссон гэв.

Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард тус компанийн ажилчид хуулийн дагуу цалингаа нэмүүлэхээр төв талбайд жагссан. Гэсэн ч үр дүнд хүрээгүй. "TTJVCO" компанийн зүгээс ажлаасаа гарах нь гарч болно гэсэн тул зарим нь ажлаасаа гарч, удаан ажилласан хэд нь үлдсэн аж.


Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уулхайн талбайд он гарснаас хойш дөрвөн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан. Хүн бэртэж, хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг үйлдвэрийн ослууд сүүлийн үед ихэссэн зэрэг мэдээллийг тус уурхайн ажилчид өгч байна. Үүний ихэнх нь "TTJVCO"  компанийн талбайд болжээ.

Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд тус компанийн үйл ажиллагаа явуулж буй ЦЗУ-н А1.5.1 блокийн налуу замд ачаатай NTE240 №1041 парк дугаартай автосамосвал цахилгаан мотор асаж, хүч алдсан тул унтрааж, засвартаа дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу тус компанийн автын цахилгаанчин дөрвөн ажилтан засварын үзлэг хийж байх үед машины тормосны ажиллагаа алдагдаж, хойд дугуйгаараа хана давж унасан. Ослын улмаас цахилгаанчид бүгд бэртсэн байна.

Уг ослыг компанийн зүгээс эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай, үйлдвэрийн осол хэмээн бүртгэж, осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийг хяналт муу, хайхрамжгүй хандсан, ажлын буруу арга барил, налуу замд зогсохдоо техникийн аюулгүй байдал хангаагүйгээс болсон гэж үзжээ.

Мөн

  • 2025.09.01 18:30 TTJVCO МТ 4400 1017 технологийн замд дээр шатсан,
  • 2025.08.30-ны шөнө "КА Майнинг" ХХК үйл ажиллагааны талбайд том оврын автомашины дугуй салж унасан осол,
  • 2025.08.30 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төслийн баруун цанхид ажиллаж байсан оператор тогонд цохиулж хүнд бэртсэн,
  • 2025.08.30 ЭТТ-н уурхайн талбайд шөнө осол гарсан зэрэг үйлдвэрийн осол хэвийн үзэгдэл болтлоо нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна.

Осол ингэж нэмэгдэх болсон нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт тогтоож, унтлагын цаг нь багассанаас болсон гэгдэж буй.

Тиймд эдгээр мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тодруулахад, “Ноцтой осол гарч, хүн бэртсэн, хүний амь эрсэдсэн мэдээлэл үнэн. Харин манай уурхайд машин шатсан гэх мэдээлэл худлаа. Эдгээр ослууд яг манай компанид болоогүй. Манайд он гарснаас хойш нэг ч үйлдвэрийн осол гараагүй. Бүгд туслан гүйцэтгэгч компаниудад гарсан. Онцгой дэглэм туслан гүйцэтгэгч компаниудад нөлөөлөхгүй байгаа. Зөвхөн манай дээр хэрэгжиж байна. Гүйцэтгэгч компаниуд бүгд өөр өөрсдийн гэсэн ХАБ-ын дүрэм, журамтай. Түүнийгээ өөрсдөө гаргадаг. Ажилчдын аюулгүй байдлыг тус бүрдээ хариуцан ажилладаг” гэлээ.


Тэгэхээр дээр дурдсан ослууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оруулалттай туслан гүйцэтгэгч компаниуд дээр тэр дундаа ихэнх нь TTJVCO дээр гарсан болж таарав.

TTJVCO гэх компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цанхийн зүүн уурхайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг. ТОП 100 аж ахуйн нэгжийн 34-т жагсадаг. 2012 оноос монголд үйл ажиллагаа явуулж буй 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Уг компанийн нэр нүүрсний сонсголд олон дурдагдсан. Ноцтой зөрчлүүд нь илэрсэн.

Гүйцэтгэх захирлаар нь нүүрсний акул Э.Оюутцэцэн ажиллаж байсан. Э.Оюутцэцэн нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний олборлолтыг 2012 оноос хойш хариуцаж байгаа. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гурван жил тутам гэрээ байгуулж, цааш сунгах зарчмаар монопол тогтоосон гэгддэг. Хамгийн сүүлд, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтыг гүйцэтгэхээр 2021 онд 2.2 их наяд төгрөгийн гэрээ, 2024 онд 3.8 их наяд төгрөгийн гэрээг “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан байдаг.

Мөн тус компанийн монгол ажилчид хуулийн дагуу цалин нэмээгүй. Илүү цаг зэргийг бодохгүй хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг зэрэг асуудлаар хэд хэдэн удаа жагссан. Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард болсон жагсаалаар ажилчид нь төв талбайд үсээ хусаж, эсэргүүцэл илэрхийлж байсан юм.

Засгийн газар Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсноос хойш ослууд гарсаар байна

Энэ оны долоодугаар сард Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайдын оруулж ирсэн асуудлыг хэлэлцэж, "Эрдэнэс Тавантолгой" дээр онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой" дээр авлига, нүүрсний хулгай, хүнд суртал бий болоод удаж байна гэж яригдах болсон билээ. Энэ асуудал нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.

Төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг “Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилсон. Мөн Засгийн газрын шийдвэрээр Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас тус тус БЭТ-ийн баг томилуулж ажиллуулна гэчхээд, өөрөөр хэлбэл тус компанид үүсээд байгаа асуудал, зөрчил, доголдлыг бүх шатанд хянаж явах ёстой үүрэгтнүүд нь өнөөдөр 3 хүний амь нас үрэгдсэн осол гарчхаад байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн ахлагч У.Бямбасүрэн дуугарсангүй.

Мөн энэ хугацаанд ЭТТ ХК дээр үүсээд буй нүүрсний хулгайн асуудлыг ч сөхөж, БЭТ-ийн хувьд болоод, Засгийн газрын Онцгой дэглэмийн хүрээнд ямар ажил үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт хийж байгаа нь ч тодорхойгүй хэвээр байна.

Цаашид тус компанид гарсан ослуудыг туслан гүйцэтгэгч рүүгээ тохсоор байх уу.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадаадын компанид бүх ажлаа даатгаад хяналтгүй орхидог нь хариуцлагагүй

Зочин
Зочин

Ажилчдынхаа амь насыг үнэгүйдүүлсэн компани болжээ

Зочин
Зочин

Гадныханд талбайгаа өгчихөөд монгол хүний амь насыг тоохгүй байна

Зочин
Зочин

Хятадын компанийн өмнө ЭТТ толгойгоо бөхийлгөдөг боллоо

Зочин
Зочин

Хөдөлмөрийн мөлжлөг гэж үүнээс өөр юуг хэлэх вэ

Зочин
Зочин

Цалин нэмүүлэхээр жагссан ажилчдаа дарамталсан нь шударга бус

Зочин
Зочин

Осол болоод байхад нуун дарагдуулж байгаа нь хууль бус

Зочин
Зочин

Ажилчид үсээ хусаад гудамжинд эсэргүүцэж байхад төр дүлий мэт суусан

Зочин
Зочин

Монголын баялгийг ухаж байж монгол ажилчнаа үнэлдэггүй нь харамсалтай

Зочин
Зочин

Нэг компанид гурван жил тутам гэрээ сунгаж монополь тогтоосон нь авлигын үнэртэй

Зочин
Зочин

Техникийн аюулгүй байдлыг хангахгүй байж олборлолт хийдэг нь ноцтой

Зочин
Зочин

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж байгаа нь ил тод байна

Зочин
Зочин

Нэг компанид дараалан осол гараад байхад гэрээгээ сунгадаг нь ойлгомжгүй

Зочин
Зочин

Засгийн газар онцгой дэглэм тогтоосон нэртэй ч бодит үр дүн алга

Зочин
Зочин

Нүүрсний хулгай гэж яриад байгаа хэрнээ осол аваар дээр ам ангайхгүй байгаа нь сонин

Зочин
Зочин

Хамгийн их ашиг олдог уурхайд ажилчид хамгийн дорд нөхцөлд ажиллаж байна

Зочин
Зочин

Олон хүний амь эрсдээд байхад дарга нар хариуцлага хүлээдэггүй нь шударга бус

Зочин
Зочин

Ажилчдынхаа амь насыг хамгаалахгүй байж ашиг яриад байх нь хэнд хэрэгтэй вэ

Зочин
Зочин

Хуулийн байгууллага яагаад дорвитой шалгалт хийж ил тод мэдээлэхгүй байна

Зочин
Зочин

Бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг тоохгүй өнгөрч байна

Зочин
Зочин

Төрийн өмчит компанид ийм ноцтой ослууд тасрахгүй байгаа нь ичмээр

Зочин
Зочин

Нэг талдаа нүүрсний хулгай нөгөө талдаа хүний амь хохирол хоёр зэрэгцэж байна

Зочин
Зочин

ЭТТ өөрийгөө цэвэрхэн болгож харагдуулах гэж бүхнийг туслан гүйцэтгэгч рүү чихэж байна

Зочин
Зочин

Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрддөггүй гэдэг нь нотлогдож байна

Зочин
Зочин

Төрийн хяналт үнэхээр сул байгааг харуулж байна

Зочин
Зочин

Техникийн сааталтай машинаар ажил хийлгэж хүний аминд хүрсэн байна

Зочин
Зочин

Гадаад компанид эрхшээлд орсон уурхай шиг харагдаж байна

Зочин
Зочин

Нэг осол болоход сургамж авах ёстой атал дараагийнх нь давтагдаж байна

Зочин
Зочин

Засгийн газрын томилсон БЭТ нэр төдий ажиллаж байна

Зочин
Зочин

Ажилчдаа хамгаалахгүй компани Монголд ажиллах ёсгүй

Зочин
Зочин

Ашгийн төлөө хүний амь нас золиослогдож байна

Зочин
Зочин

Үйлдвэрийн ослыг хэвийн мэтээр ойлгуулж байгаа нь санаатай төөрөгдүүлэлт

Зочин
Зочин

Төрийн өмчит компанид ийм их хяналтгүй байж болохгүй

Зочин
Зочин

Хятад компанид монгол ажилчин хоёрдугаар зэрэгт тооцогдож байна

Зочин
Зочин

Ажилчдынхаа эсэргүүцлийг хүчээр дарах гэж оролддог нь харгислал

Зочин
Зочин

Төрөөс тавьсан онцгой дэглэм ажилчдын унтах цагийг багасгасан гэж байгаа нь үнэн бол ноцтой

Зочин
Зочин

Төр нь ч компани нь ч хүний амийг хамгаалах сонирхолгүй боллоо

Зочин
Зочин

Нэг л компани дахин дахин осол гаргаж байхад гэрээгээ сунгадаг нь хуйвалдаан шиг харагдаж байна

Зочин
Зочин

Төрийн байгууллагуудын чимээгүй байдал өөрөө том асуудал

Зочин
Зочин

Нүүрсний мөнгөний төлөө монгол хүний амь нас үнэгүйдэж байна

Зочин
Зочин

Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байгааг ил тод харуулж байна

Зочин
Зочин

Ажилчдын эрүүл мэндийн асуудлыг үл тоомсорлож байна

Зочин
Зочин

Монгол ажилчид өөрийн нутагт гадныханд дарлуулж байна

Зочин
Зочин

Ослыг дарагдуулж мэдээлэхгүй өнгөрөх нь гэмт хэрэгтэй адил

Зочин
Зочин

ЭТТ дээр тогтоосон онцгой дэглэм зөвхөн нэр төдий ажил болжээ

Зочин
Зочин

Цалингаа нэмүүлэхээр шаардсан ажилчдаа доромжилсон нь ноцтой зөрчил

Зочин
Зочин

Төрийн өмчит компанид хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар байна

Зочин
Зочин

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гаднын компаниуд хяналтгүй байна

Зочин
Зочин

Хариуцлага алдсан дарга нарын суудал хэвээрээ байгаа нь шударга ёс алга гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

Үйлдвэрийн осол ердийн үзэгдэл мэт болсон нь эмгэнэл

Холбоотой мэдээ

Back to top button