НИЙГЭМ

17 аймагт сурагчдын амралтыг сунгажээ

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаснаар Нийслэлийн сурагчдын амралт долоо хоногоор сунасан. Харин орон нутгийн сурагчдын амралтыг харгалзах аймгуудын засаг дарга нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулахаар болсон юм. Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр /2020.01.13/ хичээлдээ орох ёстой байв.

Тэгвэл, Сүхбаатар, Дорноговь, Дорнод гэсэн гурван аймагт сурагчдын амралтыг хэсэгчлэн хуваажээ. Харин Завхан, Булган, архангай, Говь-Алтайгаас бусад аймгуудад сурагчдын амралтыг нэгдсэн хэмжээнд сунгажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button