Ким Жон Ун охинтойгоо Бээжинд айлчилсан нь эрх мэдлээ түүнд залгамжлуулна гэх таамаглалыг бататгав

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжинд болсон цэргийн парадын хүндэт зочноор оролцсон. Ёслолын үеэр Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хамгийн ойр байсан юм.
Хойд Солонгосын удирдагч тэрбээр айлчлалдаа охин Ким Жүэг дагуулж явсан нь Ким Жон Ун төрийн эрхээ түүнд шилжүүлж өгөхөөр төлөвлөж байгаа гэх таамаглалыг бататгасан байна. Ким Жон Ун парадад оролцохоор ирэхдээ Ким Жүэтэй хамт вагоноос буусан юм. Сүүлийн жилүүдэд Ким Жүэ аавынхаа хамтаар олон нийтийн өмнө гарч ирэх болсон. Тухайлбал пуужингийн туршилт болон амралтын газар нээх зэрэг дотоодын арга хэмжээд Ким Жүэ аавтайгаа хамт оролцсон байна.
БНСУ-ын Сэжон институцын дэд ерөнхийлөгч Чон Сон Чан хэлэхдээ “Бээжингийн вокзал дээр Ким Жон Уныг БНХАУ-ын дээд албан тушаалтнууд хүлээж авах үед Ким Жүэ аавынхаа ард зогсож байсан харагдав. Энэ нь Ким Жүэ Хойд Солонгосын хоёрдогч командлагчид олгодог протоколыг хүлээн авч буйг харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.