Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ

Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. Албаныхан мэдээлснээр 49 настай хүн, 60 настай дотоод засалч болон түүний 32 настай охин амь насаараа хохирсон байна.
41 настай сэжигтэн халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорлохыг завдаж өөрийгөө гэмтээсэн учир ойролцоох эмнэлгийн эрчимт эмчилгээний төвд хүргэгдсэн юм. Тэр хэдэн хоногийн дараа эмнэлгээс гарах төлөвтэй байна. Цагдаа нар сэжигтнийг эмнэлгээс гарсны дараа баривчлахаар төлөвлөж байгаа гэж өнөөдөр /2025.09.03/ мэдэгджээ. Хэрэг гарсан Гванак дүүргийн цагдаагийн газар мэдэгдэл хийхдээ сэжигтэн эмнэлгээс гарсны дараа хүн амины хэргээр шууд баривчлахаар төлөвлөж байгаа гэсэн юм.
Сэжигтэн хоёр жил орчим пиццаны газар ажиллуулсан бөгөөд хохирогчдын хоолны газрын дотоод заслын ажлаас болж маргасан байжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.