Тэгш, сондгой: Хоёр хоногийн нэгд нь машинаа унаж болохгүй юм бол төлөх татвараа ч багасгая

Түгжрэл нийслэлийн толгойн өвчин болсоор удаж байна. Бид жилийн жилд, намрын намарт л шийдэж чадахгүй байсан хэвээр. Энэ намар хичээл эхлэхтэй зэрэгцэн тэгш, сондгойгоор ялган зорчуулах арга хэмжээ авч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар долоо хоногийн хугацаанд 2542 хүнийг хамруулсан санал асуулга явуулахад гурван долоо хоногийн турш тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг 63 хувь нь дэмжсэн.
Гэвч хязгаарлалт шийдэл биш. Учир нь, он гараад буюу 2025.01.01-нээс эхлээд өндөр татвар төлж эхэлсэн. Автомашины албан татвар гурав, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдсэн.
Автомашины албан татвар:
- “Приус” 36,000-аас 108,000₮,
- “Лексус 570” 188,100-аас 564,300₮,
- “Портер” 30,000-аас 75,000₮,
- “Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400₮
Авто зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20,000-аас 100,000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30,000-аас 150,000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50,000-аас 250,000₮.
Ингэж "Татварыг нэмснээр түгжрэл буурах нөлөөтэй" гэж албаныхан тайлбарлаж байлаа. Гэхдээ тэгээгүй. Машин хашаандаа, байрныхаа гадаа эсвэл граждаа нам зогсоох гэж аваагүй тул яаж ийгээд төлчхөж байгаа хэрэг. Татвар нэмээд нэмэргүй байсан тул өнөөдрийн тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хязгаарлалтыг есдүгээр сарын 16-ны хүртэл хэрэгжүүлж байгаад үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх магадлалтай.
Хоёр, гурав, дөрвөн машинтай айл хязгаарлалтыг ажрахгүй байна. Ээлжилж унаад л явчхаж байгаа юм. Харин ганц машинтай айлуудын амьдрал хоёр өдрийн нэгд нь тэг зогсолт хийж байна. Тэгэхээр хязгаарлалт бол шийдэл биш. Хүний өмчтэй байх, түүнийгээ хэрэглэх, эс хэрэглэх эрхэд төр бүдүүлгээр халдаж буй хэлбэр болчхож буй. Хязгаарлалтад орж, машинаа ашиглаж чадахгүй зогсоож буй иргэд өндөр татвар төлсөн асуудал босож ирэхээр байна. Буцаагаад бууруулах асуудлыг хөндөх нь зүй ёсны хэрэг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ зөвхөн машины татвар хаданд гарсан гэж бодож бна уу бас бус өчнөөн татвараар иргэдээ боймолж бна
Татвар төлмөаргүй байгаа бол зарчихаач
Хөдөөний хүмүүсийг хөдөөд нь явуулмаар юм. Хотыг , улсын нийслэлийг гутааж бнаа. Яана даа. Юм яриад ойлгохгүй хэрүүлч , өмхий хиртэй ёооё бэрх л бн даа хот маань
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud