Хоёр гэр нь 4 минутад шатаж, дотуур хувцастайгаа үлдсэн гэр бүл: Ахиад эхэлнэ, таван хүүхэдтэйгээ илүү сайхан амьдарна

"Эгч нь 40 тагтаа тэжээдэг. Ирэхэд нь хооллосоор байгаад дасгачихсан юм. Тагтаанууддаа зориулж өдөрт нэг атар талх авна. Цагаан будаа голоод бас идэхгүй ээ. Шар будаа, хөц будаа л идэцгээнэ. Хоол өгөхгүй бол хошуугаараа хаалга тогшино. Эсвэл орж ирээд орон дээр хэвтчихээд гарахгүй, элэг барина" хэмээн ярих түүнийг Д.Галчимэг гэдэг. Дөрвөн хүүхэд, зээ, нөхрийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг, ам бүл долуул. Тэд одоогоос гурав хоногийн өмнө өмсөх хувцас, идэх хоол, амар тайван гэр оронтой хэнээс ч дутуугүй амьдарч байв. Харин одоо тэдэнд юу ч үлдээгүй ээ. Учир нь хоёр гэр нь доторх эд зүйлийн хамт дөрөвхөн минутад шатжээ. Галаас тэд дотуур хувцастайгаа л үлдсэн байна.
Хэрэв энэ айлын дунд хүү тухайн үед унтаагүй, сэрүүн байгаагүй бол зургаахан сартай охин, гурван настай хүү гээд бүгд галд өртөж, амь насаа алдаж ч болох байж. Өрхийн тэргүүн Э.Анхбаяр барилга дээр туслахын ажил хийдэг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрахын хажуугаар хэрээс хийж, захиалгын ноолууран цамц оёдог. Тэд "энэ зун хоёр гэрээ бүрэн тохижуулж дуусаад одоо л сайхан амьдрах нь гэтэл бүх хөдөлмөр, бүтээсэн зүйл маань нүдэн дээр үнс болохыг харлаа. Гэсэн ч дахиад л эхнээс нь хичээнэ, илүү сайхан амьдарна" гээд нулимс дуслуулна.
Биднийг очиход шатаж харласан гэрийн буйр, хоёр зуух, тогоо л үлдсэн байв. Харахаар сэтгэл нь өвдөөд байсан учир галаас үлдсэн бусад хогyудаа ачиж хаясан юм байна. Одоо тэдний нохой л бууриа сахиж хоцорчээ.
Д.Галчимэг: Гал, ус, салхитай ярилцаж болох биш дээ
-Хоёр хоногийн өмнө гэрүүд нь шатаж золгүй явдал болжээ. Одоо ямар нөхцөл байдалд байна?
-Есдүгээр сарын нэгэн, хүүхдүүд хичээлдээ яваад ирдэг өдөр л дөө. Шөнийн 00 цаг өнгөрөөд нэг цаг болохын алдад 13 настай том хүү маань унтаагүй байж таарч гал гарч байгааг анх мэдсэн байсан. Эхлээд "ааваа, ээжээ босоорой гал гараад байх шиг байна. Хаяагаар муухай юм үнэртээд байна" гэж хэлсэн юм байна лээ. Тэр үед нь мэдээгүй. Бодвол угаартсан байсан байх. Тэгээд хүү маань ирээд сэрээрэй болохоо байлаа гээд сэгсрээд, цохиод сэрээсэн. Ингээд "хүүе юу болов, яав ийв" гээд орилолдоод гарахад илүү гэрийн маань тал шатчихсан байсан. Нөхөр ус цацаад, бид нар газраас шороо самардаж байтал ямар ч завдалгүй урд гэр шатаад эхэлсэн.
Хүүхдүүд орилолдож уйлаад, өөрсдөө нааш цааш гүйгээд ямар ч ухаангүй шокт орсон. Бүгд нүцгэн, ихэнх нь дотуур хувцастайгаа л үлдсэн байсан. Нэг хүүхэд маань алга болоод галд өртчихөв үү гэтэл харин гарч гүйгээд, хашааны нөмөрт очсон байж таарсан. Дөрөв, тавхан минутад энэ үйл явдал өрнөж, бүх зүйл маань нүдэн дээр шатаж үнс болсон. Тэрийг харна гэдэг аймшигтай. Ингээд орох оронгүй болчхож байгаа юм уу гээд уйлахаас өөрийг үнэндээ чадаагүй.
Удалгүй гал команд ирж галыг бүрэн унтраасан. Манайх өндөрлөг, хэц газар дээр болохоор наашаа ирэхэд маш хэцүү. Усны хоолой нь их урт сунадаг тулдаа л болгосон. Ойр хавийн хашаа руу ч орж болохоор л байлаа. Хөршүүд, хорооны иргэд маань ч тусалцгаасан. Нүцгэн байж болохгүй энэ гутал цамцыг өмс, хүүхдэдээ энийг нөмрүүл гээд л маш их тусалсан.
Хүүхдүүдээ хоёр айлд байлгаж байгаад болиод өчигдрөөс хамтад нь нэг айлд байлгадаг болсон. Бид хоёр өөрсдөө ах, эгч нарынхаараа л байна.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?
-Би уг нь дөрвөн хүүхэдтэй. Том охины маань зургаахан сартай хүүхэд нэмэгдээд таван хүүхэдтэй. Өвөө эмээ болоод удаагүй байлаа. Миний гэх, бидний гэх бүх юм шатсан. Аав ээжийн минь, гэр бүлийн минь зураг, газрын гэрчилгээ, алдарт эхийн одон, солонгос явахдаа угаалгаж ирсэн зураг гээд сайхан дурсамжууд минь хүртэл хамт шатчихлаа. Гэртээ минь бүгд үгүй боллоо. Бид үнэхээр дийлээгүй. Гал, ус, салхитай ярилцаж болох биш дээ, чадах бүхнээ л хийсэн.
-Хоёр гэрийн буйр л харлаад үлджээ?
-Энэ зун зүтгэж, зүтгэж бүх юмтайгаа болоод одоо л нэг амьдрал сайхан болох нь гэж бодож байлаа. Хоёр гэрээ бүрэн тохижуулж, битүү цагаан тавилгаар хослуулж тохижуулсан. Дутуу юм байгаагүй ээ. Сүүлд хүүхдүүдээ үзэх харах юмтай байг гээд 3.8 саяар телевиз хүртэл лизингээр авч өгсөн. Телевизийнхээ лизингийн өрийг ч дарж дуусгаагүй л байлаа. Бид хоёр болохоос нь болохгүй хүртэл зүтгэж байж энэ бүхнээ бүтээсэн болохоор уйлахгүй байж чадахгүй нь ээ. Нөхөр маань салхивч хийж, хамтдаа халтуурт явж гээд хүнээс гуйхгүйгээр л хөдөлмөрлөж энэ хүрсэн.

-Энэ бүхний ард юу бодогдож байна, бууж өгөхгүй биз дээ?
-Хамгийн түрүүнд үр хүүхэд, хань ижилтэйгээ бүгд эсэн мэнд, эрүүл саруул гарч чадсандаа баярлаж байна. Эд мөнгө олдоно, үр хүүхэд харин босоод ирэхгүй шүү дээ. Хэрэв сэрүүн байсан хүүхэд маань унтчихсан бол би өдийд ингээд сууж байхгүй, бид бүгдээрээ. Харин цаашид яах билээ гэдгээ бодоод л байна.
Одоогоор нөхөр маань ажлаасаа чөлөө авчихсан байгаа. Юутай ч эхлээд хэдэн хүүхдээ гэр оронтой болгохгүй бол хэцүү байх. Их хүйтрэхээс өмнө ийм л юм бодогдож байна. Бусдаар эрүүл саруул байгаа цагт ахиад л амьдралаа босгоно доо. Илүү сайхан амьдармаар байна, зүтгэнэ ээ.
-Хүүхдүүдийнх нь тухай асуумаар байна. Таныг нэг хүүхдээ хараад ихэвчлэн гэртээ байдаг гэж сонслоо?
-Нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй учраас би ихэнх хугацаанд гэртээ байж таардаг. Хамгийн бага гурван настай хүү маань бас айлгана аа. Хажуугаар нь захиалга орж ирвэл ноос ноолууран цамц, хэрээс хийнэ. Захиалгатай бол хөөрхөн хэдэн төгрөг олчихно шүү. Тэр ажлаа хийдэг зээлээр авсан хоёр машин маань жижиг гэртээ хамт шатчихсан. Нэгийнх нь өрийг төлж дуусгаагүй байсан юм. Ингээд юм юм л бодож, сүүлийн хоёр хоног тасралтгүй л уйллаа. Одоо арай дээрдэж байна. Арга зам олоод эхнээс нь эхэлнэ дээ.
-Зургаан сартай нялх бас байсан гэнэ, гайгүй юу?
-Жаахан маань гайгүй дээ. Одоо мөлхөж эхэлж байгаа. Бид хоёрыг эмээ өвөө болгосон юм шүү дээ. Эмээгийнд ээжтэйгээ хамт байгаа. Хүүхдийн заяа бас түшсэн байх аа. Энэ сарын нэгнээс эмнэлэгт хэвтэх байсан ч ийм зүйл болчихлоо.
Э.Анхбаяр: Эхлээд хэдэн хүүхдээ гэр оронтой болгоё л гэж бодож байна

-Хоёр зуух, тогоо, нэг питон гээд төмөр зүйлс үлджээ дээ?
-Гадаа байсан юмнууд л үлдсэн байгаа нь энэ. Гэрт ганц тэр бидон л байсан. Том гэрээ бага хүүгээ төрөхөд бэлгэшээж авсан юм. Мөнгийг нь бас бүрэн төлж дуусаагүй л байлаа. Өчигдөр хорооноос машин гаргаж өгсөн болохоор галаас үлдсэн хог, хаягдлаа цэвэрлэчихсэн. Гал жижиг гэрийн араас гарч эхэлсэн юм байна лээ.
Гарч ирээд хүүе хаая гэхийн зуургүй л гал авалцаад, шатаад дуусчихсан. Дунд охиноо хайгаад улаан гал руу орсон. Харин гаднаас энд байна аа гэж орилох нь сонсогдож, буцаад гарсан. Гарч ирээд шокт орчихсон байна лээ. Улаан гал өөдөөс дүрэлзээд ирэхээр эхлээд хүүхдээ л боддог юм байна, юун гэр доторх эд зүйл.
-Хоёр хоног танд юм бодох сэхээ байв уу, энэ бүхнийг босгосон таны дотор юу болж байгааг асуух ч хэцүү байна?
-Гол харлаад, хэлэх ч үггүй болдог юм байна. Ямартай ч үр хүүхдээ гэр оронтой болгочихвол л гэж бодож явна даа ах нь.
-Энэ жилүүдэд та ямар ажил төрөл хийж, амьдралаа болгож байв?
-Ах нь барилгын салхивч дээр базтайгаа нийлж юм хийдэг. Өнгөрсөн хугацаанд болгох гэж их үзсэн. Ажиллаж, хөдөлмөрлөж зүгээр суугаагүй болохоор амьдрал маань яг л болж эхэлж байсан. Үр хүүхдээ тавтай тухтай амьдруулъя гээд бүх зүйлийг нь бүрдүүлсэн. Гэтэл бүх хөдөлмөр маань хэдхэн минутад байхгүй болчихоор аймар л байна.

-Цаашид ингээд үзье гэдэг ч юм уу бодол одоогоор орж ирж байна уу?
-Хамгийн эхлээд хэдэн хүүхдээ гэртээ болгоё л гэж бодож байна. Хаанаас яаж эхлэх учраа үнэнийг хэлэхэд олохгүй л явна. Байгаагаас болно доо гэдэг итгэл л байна даа.
-Мод хүртэл тарьж байжээ?
-Аминдаа гадаах орчноо хүртэл тохижуулчих гээд л. Тэр гацуур манай бага хүүхэдтэй чацуу. Хүлэмжтэй хүртэл болъё гээд шийдчихсэн, судлаад эхэлчихсэн байсан юм.
-Өмсөх ч хувцасгүй үлдэнэ гэдэг бас л хэцүү юм аа?
-Дотуур хувцаснаас өөр хувцасгүй үлдэцгээсэн дээ. Ойр тойрныхон, хөршүүд маань алив энийг өмс, үүнийг ав гээд биднийг бүрэн хувцасласан. Хүний сэтгэл гэж ийм сайхан. Хорооныхон маань их сайн хүмүүс байдаг юм.
Хорооны засаг дарга Б.Орхонтуяа: Манай хорооны хамгийн тайван сайхан өрхийн нэг

-Энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 00 цаг 50 минутад манай хэсгийн ахлагч над руу манай хороонд хоёр гэр шатаж байна, шаардлагатай дуудлага мэдээллийг өгсөн байгаа гээд залгасан. Ингээд удалгүй дөрөвхөн минутын дараа шатаад дуусчихлаа, ойр хавийн иргэд хүртэл ирсэн байна гэдэг мэдээ дуулгасан. Ингээд өглөө зургаан цагийн үед дүүргийн засаг даргад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Өрхийн тэргүүн нь Э.Анхбаяр гэж хүн бий. Энэ өрхийн мэдээллийг нягталж үзэхэд үнэхээр хүндрэлтэй айл байсан. Хамгийн том охин нь зургаан сартай хүүхэдтэй, өөрөө 23 настай. Дараагийн 18 настай охин нь хөгжлийн бэрхшээлтэй, дараагийн 12 настай хүүхэд сургуульд явдаг. Хамгийн бага гурван настай хүүхэд нь цэцэрлэгт явдаг.
Э.Анхбаярын хувьд барилга дээр туслахын ажил хийж, өдөрт 70-80 мянган төгрөгийн цалин авдаг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон саяхан төрсөн охин, зээ нараа хараад гэртээ байдаг. Хүмүүс захиалга өгвөл л оёдол хийдэг. Гэр хороололд учраас тогтмол орлогогүй. Ийм ийм шалтгаануудаар заавал туслах шаардлагатай айл байна гэж үзсэн.
Хорооны хэмжээнд зорилтот өрх талаас нь яривал манай хоёрын хувьд хүнээс илүү гарахгүй, дутуу ч гарахгүй амьдралаа сайхан авч явдаг. Илүү зуршилгүй, хорооны ажилд идэвх санаачилгатай оролцдог, сайхан тайван айл л даа. Эхлээд ирэхэд нөхөр нь юу ч ярихгүй, эхнэр нь зогсолтгүй уйлаад нөхцөл байдал маш хүнд байсан. Үнэхээр хэлэх үг олддоггүй юм байна лээ. Ингээд бид юу хийж чадах вэ гэж ярилцаж байгаад хорооныхоо групп дээр бичлэг хийж оруулсан. Бидэнд хандивын аян эхлүүлж өгөх өргөдөл одоогоор өгөөд байна.
Хэрэв та Э.Анхбаярын гэр бүлд туслахыг хүсвэл
- Хорооны засаг дарга 88106347
- Эхнэр Д.Галчимэг 99609529
- Сэтгүүлч Д.Мөнхбат 99121297 гэсэн дугааруудаар холбогдоно уу.
Дансны дугаар, ХААН банк 5023108537 / Эзэмшигч Д.Галчимэг/
IBAN дугаар: 16 000 500
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүйтэн орхоос өмнө орох оронтой болгох аян өрнүүлэхгүй бол манай сэтгүүлч нар чадна даа
Хандивт нэгдсэн.
Хүн бүр 5-10.0₮ хийгээсэй.
Үнэхээр хүнд байд�##�д орсон айл байна, сэтгэлээр дэмжиж хамтдаа туслая.
Хөөрхий дөө, амьд мэнд гараад л хамгийн том аз байна. Бид хамтдаа босгоод өгнө өө
Өрөвдмөөр байна, хүүхдүүд нь жаахан юм. Хандивын аяныг нь заав�##� дэмжинэ
Сэтгэл нэгтэй байв�##� энэ айл дахин босно оо. Бүгдээрээ тус�##�цгаая
Юу гэхээ ч мэдэхгүй, хэлэх ч үг олдохгүй байна. Тус�##�ъя л гэж бодож байна
Үнэхээр их харамс�##�тай, гэхдээ хүмүүсийн сэтгэл нэгдвэл бүгд боломжтой
Сайн сайхныг хүсье, энэ зовлонгоос хурдан гарах болтугай
Хүндхэн ч гэлээ хүүхдүүдээ хамга�##�ж чадсан нь бурхан өршөөжээ
Ugui dee yamar aimar yum ve, saihan humuus tusalj demjmeer bna
Huuhed n amid uldsen n hamgiin tom az yum daa. Bid ch tuslana
Setgel ih hund bna, hun bur jaahan ch gesen handiv uguh heregtei
Burhan ur huuhdiig ni avraad uldeejee, odoo bid tuslah l uldlee
Ene ail dahij bosnoo, bid bugd negdej chadna
Odoonoos l uilaj suuh bish bid bugd tusalj demjih yostoi
Setgel emzegluulmeer, hun bur handiv ugvul tom tus bolno
Huurhun huuhduuded n iluu saihan amidral buteegeerei
Unheer hund bna daa, hunii amidral yamar turgen oorchlogddug yum be
Г�##�аас бүх зүйлээ �##�дахад ямар их шан�##��##� вэ. Хандив өгнө өө
Энэ хүнд цаг үед хүн бүрийн дэмжлэг хэрэгтэй байна. Хамтдаа сэтгэл гаргая
Сэтгэл зүрх өвдөж байна. Хүүхдүүдийн төлөө заав�##� туслах ёстой
Нүдэнд нулимс цийлэгнээд байна, бурхны ивээлээр амьд мэнд үлдсэнд баяртай байна
Бид тус�##�в�##� дахин сайхан амьдр�##� босно. Гэр бүлдээ урам зориг хайрлая
Hajuud n baigaad demjmeer, setgel hudulchihluu
Bidnii tuslamjaar heden huuhed duu duu jinhene gertei bolno
Odoo bolsond ni bish, tsaashdaa bosohod ni tuslah heregtei
Burhnii iveel, huniih n setgel gej helmeer bna
Энэ айлын хүүхдүүдийг бодоход үнэхээр өрөвдмөөр байна
Хүний амьдр�##�д ийм хүнд зүйл тохиолдоход дэргэд нь туслах хүн олон байгаасай
Хорооныхон нь маш зөв санаачилга гаргажээ, бид ч бас нэмэрлэе
Бурхан үр хүүхдийг нь аварчээ, одоо хүмүүсийн сэтгэл аварна
Энэ зовлонг хамтдаа давна аа, тус�##�ж дэмжицгээе
Bid bugd setgeleeree handval ene ail dahin amidral bosgono
Ene hunii amidrald dahin gerel asah bolnoo
М�##�чных ингэсэн намын дарга гүйж очоод одон, гэр, юм юм өгөөд инээнэ.
Ганаа
Хандивт нэгдлээ,сайхан гэр оронтой болоорэй