Алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ

Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгссөнийг “Armani Group” пүрэв гарагт /2025.09.04/ зарласан байна. Тэрбээр олон арван жилийн турш Италийн гоо зүйн үзэмжийг өөрийн загваруудад шингээж, эрэгтэйчүүдийн хувцасны салбарт шинэчлэл авчирсан юм.
“Armani Group” мэдэгдэл хийхдээ “Ил Синьор Армани хэмээн түүнийг ажилчид болон хамтран ажиллагсад нь үргэлж хүндэтгэж, бахдан дууддаг байсан. Тэр хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд, амар тайван таалал төгссөн. Энэ компанид бид үргэлж нэг гэр бүл мэт байсаар ирсэн. Өнөөдөр бид энэхүү гэр бүлийг алсын хараа, хүсэл тэмүүлэл, зүтгэлтэйгээр байгуулж өсгөн, босгосон хүний үлдээсэн хоосон орон зайг мэдэрч байна. Арманитай мөр зэрэгцэн ажилласан хүмүүс болон гэр бүлийн гишүүд бид түүний бүтээсэн зүйлийг хамгаалж, компанийг нь хүндэтгэл, хариуцлага, хайраар авч явахыг эрхэмлэдэг” гэжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.