Гадаад мэдээДЭЛХИЙ

Афганистанд гурав дахь удаагаа газар хөдөлж, 2,200 хүн амь үрэгджээ

Пүрэв гарагт /2025.09.04/ Афганистаны зүүн өмнөд бүсэд 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлсөн хэмээн Германы Геошинжлэх ухааны судалгааны төв мэдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн ням гарагаас /2025.08.31/ хойш бүртгэгдсэн гурав дахь хүчтэй газар хөдлөлт юм. Газар хөдлөлтүүдийн улмаас 2,200 орчим хүн амь үрэгдсэн байна.

Афганистаны Нангархар мужийн эрүүл мэндийн албаны хэвлэлийн төлөөлөгч Накибулла Рахими хэлэхдээ, газар хөдлөлтийн голомт нь Пакистаны хилийн ойролцоо байрладаг Шива дүүрэгт байсан гэжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтүүдийн улмаас 3,600 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тусламжаас амь гарсан хүмүүс хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл болон орогнох байргүй байгаа юм. Хүмүүнлэгийн тусламжийн бүлгүүд болон НҮБ мэдэгдэл хийхдээ хоол хүнс, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомсдож байгааг анхааруулжээ.

Талибан бүлэглэл Афганистаны төрийн эрхийг барьж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих болсон явдал болон дэлхийн бусад улс орнуудад үүссэн хямралын улмаас Афганистанд орж ирэх гадаадын тусламж буурсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button