Ирэх онд ДНБ-ий өсөлтийг 6 хувь буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зорилтоос доогуур тусгав

Энэ онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ 6800 орчим ам.долларт хүрнэ гэсэн хүлээлт, зорилтыг тавьж байсан билээ.
Түүнчлэн ирэх жилүүдэд ДНБ-ий өсөлтийг 7-8 хувь руу өснө гэж таамаглаж байв. Манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2017-2024 оны хооронд экспорт буурсантай холбоотойгоор саарч, төсвийн алдагдал нэмэгдэх үндсэн шалтгаан болж байсан юм.
Харин энэ онд Төсвийн нийт орлого ДНБ-д эзлэх дүнгээр 2025 онд өмнөх онуудаас хамгийн өндөр хувь буюу 38.3 хувьд хүргэхээр төлөвлөсөн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлэхээр тооцоолсон.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС-гийн таамаглалаар манай улсын ДНБ-ий өсөлтийг иэх онд 6.2 хувьтай байна гэж тооцсон бол ирэх оны төсвийн төсөлд 6 хувь буюу төсөөллөөс доогуур тооцож, тусгав.
Уг нь энэ онд Засгийн газрын хөнгөлөлттэй зээл өсөлттэй, харин ирэх оноос хөнгөлттэй зээлийн хэмжээ буурна гэж Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл Макро эдийн засгийн ерөнхий төлвийн тайландаа дурдсан байв.
Ингээд харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зорилт бүхий ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлнэ гэснийг Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлэхгүй буюу өсөлтийг доогуур байна гэж тооцоолов.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА БУУДАЖ УЛСЫГ ХОХИРООХГҮЙ ҮНЭН ЯВЖ БАЙГАА НЬ СЙАШААЛТАЙ