Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

БНАСАУ, ОХУ хоёр ямар учраас удирдагчийнхаа биологийн ул мөрийг цэвэрлэдэг вэ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчилж, цэргийн парадын хүндэт зочноор оролцон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн. Хоёр орны удирдагчийн уулзалтын үеэр Хойд Солонгосын ажилтнууд Ким Жон Уны хүрсэн бүх зүйлсийг болгоомжтой арчиж байсан юм.

Кремлийн сурвалжлагч Александр Юнашев Телеграм хуудсандаа нэгэн бичлэг нийтэлжээ. Тэрхүү бичлэгт Ким Жон Ун, Путин нарын хоёр цаг гаруй уулзсан өрөөг Хойд Солонгосын хоёр ажилтан нямбай цэвэрлэж буй дүр зураг нь буусан байна. Сандлын гарын түшлэг болон кофены ширээг ажилчид нь угааж, Ким Жон Уны уусан аягыг ч мөн цэвэрлэжээ. Юнашев хэлэхдээ “Уулзалтын дараа БНАСАУ-ын тэргүүнийг дагалдан явсан ажилтнууд Ким Жон Уны бүх ул мөрийг болгоомжтойгоор арчсан” гэсэн байна.

Өмнө нь гадаадын орнуудад айлчилсан тохиолдлуудад ч ажилтнууд нь түүний ул мөрийг цэвэрлэж байжээ. Үүний төлөө авдаг арга хэмжээний нэг нь хувийн ариун цэврийн өрөө юм. Ким Жон Ун гадаадын оронд айлчлахдаа тусгайлан тоноглосон галт тэргээр зорчдог. Тэрхүү галт тэрэг нь зөвхөн Ким Жон Ун ашиглахад л зориулсан ариун цэврийн өрөөтэй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаднын орнуудад айлчилж байхад ямар нэгэн биологийн ул мөр үлдээхээс сэргийлж албаныхан ажилладаг. Тэрбээр өнгөрсөн сард Аляска мужид айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үед бие хамгаалагч нь барьж явсан цүнх олны анхаарлыг татсан. Тэрхүү цүнх нь Путиний биологийн хаягдлыг цуглуулах зорилготой гэж хүмүүс таамаглах болсон билээ.

“The Express US” агентлаг мэдээлснээр энэхүү арга хэмжээ нь өөр орны тагнуулын байгууллага биологийн хаягдлын дээжийг авч, шинжлэхээс сэргийлэх зорилготой юм. ОХУ-ын Холбооны хамгаалах алба Путин гаднын орнуудад айлчлах бүрд түүний биологийн хаягдлуудыг цуглуулж, ОХУ-руу буцаан тээвэрлэдэг байна.

Хойд Солонгосын удирдагчдыг судалдаг шинжээч Майкл Мэдден хэлэхдээ ингэж цэвэрлэж буй нь Ким Жон Уны аав Ким Жон Илийн үеээс хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Тусгай ариун цэврийн газар, бусад хог хаягдлын уут зэрэг нь гаднын тагнуулын алба, найрсаг орных ч бай гэсэн авч шинжлэхээс сэргийлэх зорилготой. Ингэж шинжлэх нь Ким Жон Уны эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар ойлголт өгнө. Нэг ширхэг үс, арьсны эд гэх мэт зүйлсийг шинжилж мэдээлэл авч болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters, India Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путины бие хамгаолагчийн цүнх гэдэг нь аюул тохиолдоход дэлгэгдэж бамбай хаолт болдог. Ялгадасыг нь хийдэг цүнхээ ил бариад явахдаа яахав дэ, Reuters гуцаж өхиймаа

Холбоотой мэдээ

Back to top button