УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Алтаншагай: Нийслэлийн хамгийн өндөр цэгт барьж байгаа авто замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол болох 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг тавьж байна.

Тус автозамыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг хамгийн анх гарган эхлүүлсэн. Замын ажил өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм. Нийт 9 айлын газрыг чөлөөлж 50 айлын хашааг татуулан барьж буй энэхүү автозам ашиглалтад орсноор нийтийн унаа явах боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн бүсэд амьдардаг иргэд үйлчлүүлэх боломжтой болно.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button