Гадаад мэдээДЭЛХИЙ

Урсула фон дер Лейений онгоцны GPS-ийг ОХУ гацаасан гэх мэдэгдлээсээ Болгар буцав

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Болгар улсад айлчлах үед онгоцных нь GPS гацаж, газрын зураг ашиглан газардсан юм. Болгарын албан тушаалтнууд фон дер Лейений онгоцыг ОХУ гацаасан байх магадлалтай гэж мэдэгдсэн. Тэгвэл одоо Болгарын албан тушаалтнууд энэ мэдэгдлээсээ буцсан байна.

Тус улсын Ерөнхий сайд Росен Желязков пүрэв гарагт /2025.09.04/ парламентынхаа өмнө үг хэлэхдээ фон дер Лейений онгоцны GPS-т удаан хугацааны саатал тохиолдоогүй гэжээ. Желязов дараа нь орой мэдэгдэл хийхдээ газар дээрх мэдрэгчүүд ямар нэгэн гацаах долгион илрүүлээгүй ч онгоц доторх төхөөрөмжүүд GPS-ийг гацаасан байх боломжийг үгүйсгэхгүй хэмээсэн юм.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар онгоцны GPS-ийг хуурамч дохиогоор төөрөгдүүлсэн байх магадлалтай аж. Ийм төрлийн технологи нь зөвхөн төрийн байгууллагуудад л байдаг бөгөөд газрын мэдрэгчүүд илрүүлэхгүй байх тохиолдол гарч болдог байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Энэ дайнч чавганц дэлбэрч үхвэл таарна

kkljhf
kkljhf

chi ooroo uh

Zochin
Zochin
Reply to  kkljhf

Chi tsug uheerei

Зочин
Зочин

Түүхэндээ болгарчууд оросоос мөн ч олон тусламж дэмжлэг авч байсан.Харин дандаа оросоос урвасан даа.

Дэл
Дэл

Туркд дарлуулж байхад Оросууд орж ирж аврахад баяр хөөртэй угтаж байсан гэсэн гэхдээ их Болгар байхад монголчууд дараа нь Оросууд биднийг дэвсэлсэн гээд л Оросуудад таатай байдаггүй шүү дээ

Зочин
Зочин

Болгарыг Оросууд аймаар дарамтлаж дээ !

Холбоотой мэдээ

Back to top button