Тойм: Тэдний айлчлалууд дахь гадаад имиж ба улс төрийн хоршил

Энэ долоо хоногт айлчлалууд улс төрийн гол үйл явдлуудын нэг байв. Ерөнхийлөгч /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотыг зорьсон бөгөөд хуралдааны дараа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, У.Хүрэлсүх нарын гурван талт уулзалт зохион байгуулагдсан юм.
Уулзалтаар гурван улсын хамтын төлөвлөгөөнд багтсан "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх бүтээн байгуулалт бүхий Союз Восток транзит төслийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэл хийв. Энэ дагуу ОХУ-ын Газпром, Хятадын CNPC компанитай өргөн хүрээний, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэхүү гурван талт уулзалтын өмнө буюу 6-р сард Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээг үзэглэсэн юм. Нэг талдаа гадаад харилцааг эдийн засгийн түвшинд харилцан сайжруулж буй хэлбэр мөн. Түүнчлэн Хятадын талтай хийн хоолойг Монголоор дайруулах хамгийн том зорилтыг ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путинтай хамтран хүч түрэв.
Тэдний харилцан айлчлалын хугацаа жил ирэх тусам илүү ойртож, Евроазийн эдийн засгийн холбоо, хийн хоолой, зэрэг Орос, Монголын эрх ашгийг хөндөх төслүүд дээр гар барилцаж, түүнийгээ улс төрийн бүх түвшинд "давшуулах" болсон.
Хийн хоолойн төслийг 5 жилийн дараа урагшлуулах болсон агуулга дээр Ерөнхий сайд Г.Занданшатар Владивостокт очихдоо "Улаанбаатар бэлэн" гэдэг хариултаар ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад дахь айлчлалын үр дүнг нототгож, бид хэрэглэгчээс тоглогч болно гэх улс төрийн имижийг хөршүүддээ хадгалав.
Лавшруулан харвал, өмнөх Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнийн үед ерөнхийлөгчийн оролцоогүй, бие даасан мега төслүүд дээрээ хүч хаяж, улмаар тогтлолтыг ганцаар хийж ирсэн. Сануулахад, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн асуудал зэрэг дээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн гадаад, дотоод асуудлыг шийдвэрлэж байв.
Түүний 14 мега төсөл хэдий том амбицтай байсан ч тэр суудлаа хүлээлгэн өгөх хүртлээ 5 төслийг гараасаа гаргасан бөгөөд энэ нь түүний гадаад имижид ч онцгой нөлөө үзүүлсэн. Гэхдээ тэр ерөнхийлөгчтэй төдийлөн хоршоогүй.
Харин энэ удаад Ерөнхийлөгч биечлэн оролцсон, хөрш орнуудтай хамтарсан агуулгууд дээр одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатартай олон талаар санаа нэгдэж, нэгнийхээ гадаад, дотоод имижийг ч дэмнэж буй нь илт.
Мөн энэ долоо хоногт олон нийтийн анхааралд төдийлөн өртөөгүй ч ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын шинэхэн ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярьсан. Ингэхдээ Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн юм. Энд ховор металлын агуулга хөндөгдсөн бөгөөд бид ойрын ирээдүйд ховор металлын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг төрийн тэргүүнүүдийн түвшинд яригдаж магадгүй гэх хүлээлт үүсгэв.
Түүнчлэн БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллана гэх хариу өгөв. Өөрөөр хэлбэл дунд болон дээд түвшинд хоёр орны дунд авч хэлэлцэгдээд ч маргаан дагуулсан нийгмийн хэлэлцүүлэг асуудалд ерөнхийлөгч анхаарал хандуулсаар байдаг нь түүний дотоодын имиждээ ч анхаарч буйн нэг илрэл.
Өчигдөр Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин манай улсад айлчилж, айлчлалынхаа хүрээнд Рио Тинто группийн "Оюу Толгой" -н уурхайтай танилцах болсон нь тун сонирхолтой дүр зураг болохоор байна. Монгол Улсын урилгаар манай улсад айлчилсан тэрбээр улсынхаа тэргүүлэх зэргийн уул уурхайн компанин нэг Рио Тинто группийн Монгол дахь Оюу Толгой төсөлтэй танилцах нь ардаа магадгүй олон мессеж дагуулж байж болох.
Түүнчлэн хатагтай Саманта Мостины айлчалтай зэрэгцэн Рио Тинто-гийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирж, ажиллаж таарсан бөгөөд Засгийн газрын өмнө сорилт болсон хэд хэдэн агуулгаар Монголтой ширээний ард суух нөхцөл үүсээд буй.
Магадгүй ийш Ерөнхийлөгч улсын эрх ашгийн үүднээс оролцох нөхцөл бий болох эсэх нь өөрөө сонин дүр зураг.
Ар араасаа үргэлжилж буй айлчлалуудын ард ерөнхийлөгч болон ерөнхий сайдын улс төрийн хоршил илүү нягт байгаа нь тод харагдана. Магадгүй аль аль нь энэ хоршсон имижээ дараачийн сонгууль хүртэл хадгалахыг хүсэх биз ээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erunhii said Zandanshatar yamar ch shine yum gargaj chadahgui, zuvhun Hurelsuhtei hamt hiij bgaa jujig shig l haragdaj bn
Хийн хоолойн нэр барьж ард түмнийг хуурч байгаа юм биш үү, Хүрэлсүхийн хэлсэн үгэнд итгэх арга �##�га
Zandanshatar ch geh shig, gants ug helchiheed tom asuudal shiidsen geed huurugddug, ard tumen huuragdahaa bolison
Ene 2 ni gadagshaa garaad zurag avhuulah durtai, golduu show hiij bgaa met medregdej bn
Улс орны нэр хүндийг өсгөж байгаа айлчл�##�уудыг бас бүрэн үгүйсгэж болохгүй, тодорхой эерэг т�##� бий
Hurelsuh Putin-tai garaa barihdaa ard tumnee bodson bolov uu, esvel zuvhun uuriin PR gej haragdaj bna
Zandanshatar ni Vladivostok ochood “Ulaanbaatar belen” geed hudlaa yarihdaa ichihgui yum uu
Ерөнхийлөгч маань хөршүүдтэй ойр байж байгаа нь сайн т�##�, гэхдээ дотоодод анхаар�##� дутуу байна
Ene udaa lav gadaad hariltsaanii ach holbogdoltoi, gehdee dotood taldaa sul doroi bna
Ерөнхийлөгч Хүрэлсүх Путин, Ши-гийн дунд яваад байхаар Монголын ашиг хойш тавигдаж харагдаад байна даа.
Занданшатарын хэлсэн “Улаанбаатар бэлэн” гэдэг нь жинхэнэ шоу байсан, гэхдээ наад улс төрийн имижийг сайн барьж байна
Хийн хоолойн төслийг 5 жилээр сунгаад байгаа нь иргэдэд үр дүнгээ өгөх үү, эсвэл улс төрчдийн оноо цуглуулах арга уу?
Хүрэлсүх айлчл�##�аароо том дүр зургаа харуулж байгаа ч бодит ашиг монголд хэдийд ирэх нь эргэлзээтэй.
Газпромтой санамж бичиг зурлаа гээд баярлаад байх юм, иргэдэд бодитоор хүртээмжтэй зүйл гарах нь үгүй шүү дээ
Хүрэлсүхийн Солонгосын ерөнхийлөгчтэй яриа нь хэрэгтэй сэдэв байсан, ялангуяа ховор мет�##�лын т�##�аар
Гэхдээ дотоодын бодлогоо шийдэж чадахгүй байж дандаа гадаад айлчл�##� яриад байдаг нь итгэл төрүүлэхгүй байна
Занданшатарын Владивостокт хэлсэн үгнүүд мессежтэй ч бодитой шийдэл биш, улс төрийн шоу
Ерөнхийлөгч визгүй зорчих асууд�##�д анхаарсан нь энгийн иргэдэд хэрэгтэй �##�хам байсан
Занданшатар ерөнхийлөгчийн ард дагаж сурт�##� хийдэг хүн шиг харагдаж байна, гэхдээ дипломат үг яриа нь гайгүй сонсогдож байсан.
Австр�##�ийн айлчл�##�ын ард Рио Тинтотой холбоотой асуудлууд хүндэрч мэдэх тул Ерөнхийлөгчийн байр суурь чух�##� болох байх
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоршиж байгаа нь сонгуульд оноо нэмэх зорилготой гэдэг нь тодорхой